"Friends" цувралыг үзээд 1,000 доллараар шагнуулах галзуу ганц шүтэн бишрэгчийг тэд хайж байна
"Friends" цуврал цацагдаж эхэлсний 25 жилийн ойг тохиолдуулан NBC New York хэн нэгэн шүтэн бишрэгчийг буйдан дээр суулгаж, цувралыг үзсэнийх нь төлөө 1,000 доллар өгөх болсноо мэдэгдлээ.
Сонгогдсон нэгэн нийт 25 цагийн турш цувралыг үзэж, тэр үедээ тогтмол пост оруулж, найзуудтайгаа хуваалцах ёстой гэнэ. 1,000 долларын шагнал хүртээд зогсохгүй Netflix-ийн 12 сарын эрхийг мөн хожих гэнэ. Мэдээж "Friends" бичигтэй цамц, аяга зэргийг ч мартаж болохгүй.
Хэрэв та мөн азаа үзье гэж бодож байвал ЭНД дараад бүртгүүлэх боломжтой юм байна шүү.
Есдүгээр сарын 3-ны мягмар гарагт бүртгэл хаагдана гэнэ. Мэдээж Америкийн цагаар шүү дээ. Харин сонгогдсон нэгэн есдүгээр сарын 10-нд зарлагдах болно.
"Friends" цуврал 2020 оноос Netflix дээр байршихаа болих юм. Та бүхэн мөн амжиж үзээрэй!