Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

‘Friendzone’-д орж үзсэн залуус л ойлгох 10 МЭДРЭМЖ


Ганцхан Бермудын гурвалжин руу орсон бүхэн ор сураггүй алга болж, дахин хэзээ ч гарч ирдэггүй гэж бодож байвал та эндүүрч байна. Түүнээс аймшигтай зүйл бол ‘Friendzone’-д орох юм. Энэ бүс рүү нэвтэрсэн хэн бүхэн эцэс төгсгөлгүй төөрөгдөлд автаж, хэзээ ч гарч чадахгүй байх нь бий.

Хэрэв та бүхэн "Хаан ширээний тоглоом"-ын өчигдрийн ангийг үзсэн бол Сер Жорахаар ахлуулсан "Friendzone"-ы багт Тормунд, Гэндри, Бриенна нар шинээр нэмэгдсэнийг үзсэн байх. Тэгвэл ‘Friendzone’ гэх хар нүх рүү унасан хүмүүс яг юу мэдэрдэг бол...   

1. Тэр үргэлж "Чи бол сайн залуу. Ямар азтай хүн нь чиний найз бүсгүй болох бол" гэж ярьдаг. Гэхдээ ч хэзээ ч өөрийгөө тэр азтай бүсгүй нь байж болно гэж боддоггүй. Логик где?   

2. Найз залуу нь завгүй болох үед чамтай ямар нэгэн зүйл хамт хийхээр төлөвлөдөг. Гэхдээ л эцсийн мөчид нөгөө царайлаг н*вш нь гарч ирээд ирээд та хоёрын төлөвлөгөөг бусниулдаг. Зурагдсан пянз шиг ийм явдлууд дахин дахин давтагдахыг яана.   

3. Тэр чамтай олон жилийн турш найзлахдаа амьдралынхаа жижиг сажиг асуудлуудаас эхлээд хайртай залуугийнхаа тухай хүртэл бүхнийг ярьсан. Харин түүнд сайн гэдгээ илчлэхээр хичээх үед чамайг зүгээр л "ердийн нэг танил" гэж хардаг. 

4. Заримдаа чи түүнтэй дэлгүүр хэсэж, үсчин орж бараг л найз охидынх нь халааг залгамжилдаг. Тэр хэзээ ч чамайг эрэгтэй хүн гэж хардаггүй учраас чиний дэргэд байхдаа өөрийнхөөрөө байж чаддаг.   

5. Хайртай бүсгүй чинь чамтай уулзаад өчигдөр ямар дажгүй залуутай болзсоноо ярьж эхлэнгүүт чамд хавцлаас үсэрмээр санагддаг. 

6.  Заримдаа найз залуутайгаа зад муудалцсан тухайгаа чамд нулимс дуслуулан ярьдаг ч маргааш нь л гэхэд эвлэрчихсэн байдаг.   

7. Бүхнийг бүр бүх зүйлийг түүний хүссэнээр хийдэг. Чи өөрөөр хийхийг хүсдэг ч хайртай бүсгүйнхээ хүслийг давах сэтгэлийн тэнхээ чамд байдаггүй. 

8. Түүний бас танай найзууд гээд та хоёрын эргэн тойронд байгаа бүх хүн чамайг тэрэнд сайн гэдгийг мэддэг. Ганцхан тэр л юу ч гадарладаггүй.   

9. Тэр чамайг найзууддаа байнга "Миний мэдэх хамгийн сайн залуу" гэж ярьдаг. 

10. Хамгийн аймшигтай нь тэр чамайг сайн найз, ах, бүр гей залуу гэж бодож мэдэх ч чи түүнийг хайрлахаа хэзээ ч больдоггүй. 

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
20 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2
22 цагийн өмнө
АНУ-ын номын сангууд номын төлбөрийн оронд муурын зураг авахыг зөвшөөрчээ
3
4 өдрийн өмнө
Эрчүүдийн зүрх сэтгэлд хамгийн гүн тусах 22 романтик кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
14
2
0
37
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

FuckMybro 2019.05.13 202.55.188.37

Ene nuhnees garj chadsan2 haha XD

0 Хариулах