Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Гадаадаас бараа захиалж, хүргүүлж авах 8 арга


Заримдаа бид олон сар жил хайсан зүйлээ гадаадын бараа бүтээгдэхүүний сайт дээрээс олж харах тохиолдол байдаг. Бас олдохгүй байгаа зүйлээ хайгаад үзэхэд төрөл төрлөөрөө гарч ирж, болдог бол бүгдийг нь л авчихмаар санагддаг шүү дээ. Гэхдээ та яаж онлайнаар бараа бүтээгдэхүүн захиалах учраа олоогүй л байна уу? Тийм бол энэ нийтлэл танд бага ч болтугай тус нэмэр болно. 

Анхаарах зүйл:

1. Баталгаатай сайт, дэлгүүр олж бараа захиалах

Хамгийн эхний анхаарах зүйл бол мэдээж баталгаатай сайт, дэлгүүрийг олж, сонголтоо хийх юм. Олон хүн бараа захиалдаг, бас чанарын хувьд сэтгэл гонсойлгохгүй тийм газрыг олох хэрэгтэй. 

2. Хүргэлт хийдэг олон боломжийг судлах

Та шуудангийн хайрцаг нээлгээд шууд шуудангаараа авч болно. Энэ мэдээж маш амар байх нь тодорхой. Гэхдээ та шуудангийн хайрцаггүй бол карго хийдэг газруудаар эсвэл онлайн захиалгын дэлгүүрүүдээр хүссэн юмаа захиалж авч болно.

3. Олон улсын төлбөрийн карт

Танд баталгаатай, төлбөр хийх боломжтой гүйлгээний карт хэрэгтэй. Юм захиалах болохоор л хүнээс картны мэдээлэл гуйна гэдэг тун хэцүү байсан учраас би олон улсын карттай болж, одоо тэр үеэс хойш хүссэн зүйлээ асуудалгүй захиалж, гадаадад аялахад ч төлбөр тооцоог асуудалгүй хийдэг болсон.

Хэрэв та ХААН Банкны ЮнионПэй карттай бол тус картаа онлайн худалдан авалтад ашиглахыг зөвлөе. Учир нь 2020.10.15-ыг дуустал олон улсын онлайн худалдааны аль ч сайтаас худалдан авалт хийгээд, 10%-ийг нь буцаан авах урамшуулал зарлагдсан байна.

Таны худалдан авалтын буцаан олголт нь 2020.10.21-ний өдрийн дотор таны дансанд автоматаар орох бөгөөд хамгийн дээд тал нь 300,000 төгрөг буцаан авах боломжтой юм байна. Сонирхож байвал энд дараад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Хэрэв ЮнионПэй карт авч амжаагүй бол салбар ирэлгүйгээр Khan Bank аппликэйшнээр захиалан үнэгүй хүргүүлээд авах боломжтой гэж байна шүү.

Онлайн захиалга хийх боломжууд:

1. Amazon

Энэ бол дэлхийн хамгийн том худалдааны сайт юм. Бүр 10 жилийн сурагч байхад, доллар 1,400 төгрөг гэж байхад дуртай хамтлагийнхаа цомгуудыг захиалж авснаар анх танилцаж байлаа. Бүртгүүлж ороод, бүтээгдэхүүнээ сонгож сагсандаа хийгээд, хаягаа оруулж, олон улсын төлбөрийн картаараа бараагаа худалдан авна. Та Монгол дахь гэрийн хаягаа оруулбал нааш илгээх үнийн дүн нэмэгдэж гарах болно. Дээрээс нь та шуудангийн хаягтай байх хэрэгтэй.Харин карго хийдэг компаниар авах бол АНУ дахь хаягийг нь нэмж бичээд л болоо.

2. Hibox

Таобао сайтаас шууд захиалга хийж болдог сайт. Өмнө нь "Dalai" гэж захиалгын сайтыг их ашигладаг байсан бол түүнтэй ижил ийм сайт нээгдсэн байна. 0.9кг доторх барааны тээврийг үнэгүй хийх бөгөөд 1 кг тутамд 1,900 төгрөг нэмэгдэх юм байна.

3. ASOS 

Чанартай, загварлаг, орчин үеийн хувцас, хэрэглэл олох хүсэлтэй хүмүүст энэ сайт яг тохирно. Дээрээс нь дэлхийн хаашаа ч байсан, нэг ширхэг бүс захиаллаа ч үнэгүй ирнэ гээд бод доо. Гол нь та шуудангийн хайрцагтай байхад л болно. 

4. Коко 

АНУ-Монгол улсын хооронд гадаад худалдаа, агаарын болон далайн бүх төрлийн тээврийн үйлчилгээг эрхэлдэг томоохон энэ компаниар та хүссэн бараагаа хүргүүлээд авч болно. Каргоны мөнгөө төлөөд л хүргүүлж болох нь.

5. Онлайнаас бараа захиалдаг пэйжүүд 

Энэ төрлийн пэйжүүд янз бүрийн барааны зураг, үнийн мэдээллийг байршуулж, түүнээс нь хүмүүс хараад захиалга хийдэг. Шилжүүлэх ёстой төлбөрөө шилжүүлсэн байхад та захиалга хийх бусад асуудалд санаа зовох зүйлгүй болж, хүлээх л үлдэх юм. Гэхдээ нэг сул талтай. Яг олон хүн үйлчлүүлсэн, чанартай пэйж, хувь хүнд хандахгүй бол мөнгөө урьдчилан шилжүүлэх ёстой байдаг болохоор эрсдэлтэй билээ. Тиймээс болгоомжтой байж, бусад хүмүүсийн сэтгэгдлийг харж, нөгөө газартайгаа холбоо тогтоож, баталгаа хүсэх ёстойг сануулъя.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
10 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.12.11 162.158.79.238

usashop.mn geed baidvartai gazar bdag shuu

0 Хариулах