Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Гадил идэж, H7N9 вирусийн халдвар туссан гэх ТАШАА мэдээлэлд битгий төөрөлдөөрэй


Хятад улсад гарсан ханиадны коронавирустэй холбоотойгоор "Энэ хугацаанд банана битгий идээрэй, ялангуяа NanHui 8424 сортын банана, NanHui-д одоогоор 13167 хүн халдвар авсан байна" гэсэн мэдээлэл цахим орчинд ихээр тархсан.

Уг мэдээллийг Factcheck.mn сайтын баг наягталж шалгахад уг вирус бананаар дамжсан гэх баримт хаана ч байхгүй байжээ. Хэдийгээр жимсээр халдварт өвчний вирус дамжих тохиолдол байдаг ч яг энэ төрлийн вирус бананаар дамжсан гэх мэдээлэл огт бүртгэгдээгүй байна. Түүнчлэн дээрх сэрэмжлүүлэг мэдээлэлд дурдсан "NanHui 8424" гэдэг нь банана бус тарвас аж. Мөн хятад хэл дээр уг мэдээллийг хуурамч болох тухай мэдээлж байгаа тул уг хуурамч мэдээлэл нь анх Хятад улсаас гарсан байх магадлалтай юм байна.

Түүнчлэн ЭМЯ-наас мэдээлснээр:

"НаньХуй 8424" сортын гадил жимсийг идсэний улмаас 23 хүн H7N9 вирусийн халдвараар өвчилж, "Шинхуа" эмнэлгийн Чунг Минг салбарт нас барлаа” гэсэн мэдээллийн мөрөөр холбогдох шалгалтыг хийж, үндэслэлгүй, ташаа мэдээлэл болохыг тогтоосон талаар Шинь Лианг Шанхай сайтад нийтэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Чунг Минг" эмнэлэгт ийм тохиолдол гараагүй бөгөөд Шанхайд “НаньХуй 8424” сортын гадил бус тарвас тариалдаг тухай дурдсан байна. H7N9 вирус нь шувууны тахал тул жимс жимсгэнээр халдварлах боломжгүйг мэдэгдлээ. 

Иймд ямар нэгэн үндэслэлгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг анхааруулж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
14 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.