Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Гадуурхагдсан хүүгийн зурсан логог сургуулийн футболканы албан ёсны загвар болгожээ


Флорида мужийн нэгэн бага сургуулийн сурагч хүү "College Colors Day" өдөрлөгийн үеэр Теннессигийн их сургуулийн логотой хувцас өмсөхийг хүссэн аж. Учир нь хүүгийн хамгийн том мөрөөдөл нь тус сургуульд элсэн суралцах гэнэ. Гэвч түүнд сургуулийн логотой ямар нэгэн эд зүйл байгаагүй тул цаасан дээр логог нь гараараа зурж, футболка дээрээ наажээ. Өдөрлөг болох өдөр тэр өөрийн хийсэн бүтээлээ үзүүлэхээр тун ч их догдолж байсан гэж хүүгийн багш Лаура Снайдер бичжээ. 

Гэвч өдрийн хоолны үеэр хажуугийн ширээнд нь сууж байсан охид хүүгийн футболка дээрээ наасан логог шоолж, тохуурхсан аж. Снайдер болсон явдалд ихэд сэтгэлээр унаж, уйлсан сурагчаа тайтгаруулахын тулд Теннессигийн их сургуулийн албан ёсны логотой футболкыг худалдан авахаар шийджээ. 

Мөн зөвхөн түүнд зориулсан "онцгой" зүйл хийж өгөхийн тулд болсон явдлын талаар бичиж, фэйсбүүктээ пост оруулсан нь олон мянган хүнд хүрсэн байна. Теннессигийн их сургуулийнхан ч тун удалгүй эл явдлын талаар мэдэж, хүүд сургуулийн лого бүхий хайрцаг дүүрэн эд зүйлсийг илгээсэн байв. 

Үүгээр ч зогсохгүй хүүгийн зурсан "U.T." гэсэн логог албан ёсны загвар болгож, сургуулийн футболка дээр хэвлүүлэхээр болсноо дуулгажээ. Түүнчлэн футболканы борлуулалтаас олсон ашгийг гадуурхалын эсрэг үйл ажиллагаа явуулдаг санд хандивлахаар болсон гэнэ. 

Энэхүү эерэг сошиал давалгаа өрнөсний дараа хүүгийн ээж хөл газар хүрэхгүй баярлаж байгаагаа илэрхийлсэн зурвасыг багшид нь илгээсэн байжээ. 

Эх сурвалж: CNN

холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Видео: ОХУ-ын санваартан архидалтыг зогсоохын тулд онгоцоор ариун ус цацжээ
2
16 цагийн өмнө
Нью-Йорк хот янз бүрийн орц найрлагатай электрон тамхийг хориглох шийдвэр гаргажээ
3
19 цагийн өмнө
Сөүлийн зарим оршин суугчид цахилгаангүйгээр аж төрөх хэв маяг руу шилжиж байна
санал болгох
1
17 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ нээлтээ хийлээ
2
19 цагийн өмнө
Сөүлийн зарим оршин суугчид цахилгаангүйгээр аж төрөх хэв маяг руу шилжиж байна
3
20 цагийн өмнө
Аудио ном үнэгүй сонсох боломжтой 10 вэб сайт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
33
0
0
1
0
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.09.12 192.82.65.168

haha aytaihan orchuulaldaa. ug n goy medee ym. surguuliin dizain bolno gej yu bsiin haha

1 Хариулах


Зочин Уржигдар 150.129.141.8

Ene hunii goy muu orchuulah hamaa baihgui bizee. Medeenii aguulga chuhql yum bishuu. Teer olon uguulber dundaad aldaag n onoj hardag ooroo gaihamshigtai ym aa.

0 Хариулах