Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"GOT" дээр кофены аяга гарсан шуугиан намжаагүй байхад дахиад л нэг алдаа яригдаж эхэллээ


Өмнө нь кофены аягыг холдуулахаа мартсанаас болж интернетээр дүүрэн хөгжилтэй, инээдтэй сэтгэгдлүүд явсан бол энэ удаад дахиад л нэг иймэрхүү яриа өрнөх болов.

Тавдугаар анги дээр юу болсныг бид бүгд мэдэж байгаа. Гал, хашхираан, бас дахин гал. Хамгийн сэтгэл өвтгөм ангиудын нэг байсан хэмээн үзэж буй тус анги дээр Жэймитэй холбоотой нэгэн зүйл болсон нь хүмүүст инээдтэй санагдсан байна. 

Бид бүгд түүнийг баруун гараа алдсан гэдгийг мэдэж байгаа.

Гуравдугаар бүлгийн нэгэн анги дээр тэрбээр өөрийн тулалддаг, сэлэм эргүүлдэг гараа алддаг шүү дээ.

Тавдугаар анги дээр хүртэл Жэймигийн гартай холбоотой харилцан яриа нэлээн өрнөдөг. Гэхдээ төгсгөл хэсэгт, хамгийн сэтгэл хөдлөм хэсгүүдийн нэгийг харуулсан зураг дээр ийм зүйл ажиглагджээ.

Түүний гар. Яг л буцаад ургачихсан гэлтэй.

Мэдээж үүнтэй холбоотойгоор хүмүүс өчнөөн пост оруулж, сэтгэгдэл бичиж эхэлсэн. Цувралын төгсгөлийн бүлгийг дэндүү яарч хийжээ хэмээн дүгнэх хүмүүс дийлэнхийг эзлэх байх.

Гол нь түүний гарыг харуулсан хэсэг киноны үеэр гараагүй гэх бөгөөд энэ зөвхөн дараа нь оруулсан зурагт л байсан гэв. Тэгэхээр шүтэн бишрэгчид буруу харж, энгийн нэг зургийг дэвэргэж байна уу? Магадгүй л юм. Даваа гарагт олон нийтэд дэлгэсэн зургууд дээр санаандгүй байдлаар ийм зураг нэмсэн нь хэл амны бай болоход нөлөөлжээ. Маш олон хүн өчигдөр орой гарсан ангийг дахин ухрааж үзэж байгаа гэдэгт ч итгэлтэй байна.

Яг одоо #GOT Бүлэг 8-ыг LookTV-ээр үзээрэй. HBO багц идэвхжүүлэхэд Бүтэн сарын турш ердөө 4’950₮.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2022.10.26
House Of The Dragon | Зураг авалтын үеийн ХӨГЖИЛТЭЙ 23 зураг
2
2022.10.11
House Of The Dragon | Үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн үзэгдэл зохиолд тусгагд...
3
2022.09.14
House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
19
0
0
1
2
0
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 2019.05.14 124.158.74.120

Fake news Sain shalgaarai kinon deereee bol zugeer ene bol evluuleg

0 Хариулах


Зочин 2019.05.14 192.82.66.25

ёстой новш болгож бнаа энэ киног

0 Хариулах