Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ганц бие байгаадаа баярлахад хүргэх 7 аймшгийн кино


Хэллоуны баяр ойртож буйг тохиолдуулаад ганц биечүүдийн сэтгэл санааг өөд нь татах аймшгийн кинонууд санал болгож байна. Хэрэв та ганц бие бол эдгээр киног үзээд айхаасаа илүү баярлах болно.   

1. It Follows

Юуны тухай гарах вэ? Өөрт ирсэн "хараал"-аас салахын тулд хэн нэгэнтэй секс хийх хэрэгтэй болно. Дамжсан хараал дараагийн хүнийг үхтэл нь ангуучлах аж. Хэрэв үүнээс ангижрахыг хүсвэл дахин өөр хүнтэй секс хийх ёстой.   

Яагаад ганц биечүүдэд таалагдана гэж? Гэнэтийн романтик учрал, нэг удаагийн секс үргэлж сайн зүйлд хүргэдэггүй гэдгийг 100 минутын турш үргэлжлэх эл бүтээл яс маханд тань шингэтэл ойлгуулах болно.   

2. Get Out

Юуны тухай гарах вэ? Найз бүсгүйнхээ эцэг эхтэй анх удаа уулзахаар очоод хар дарсан зүүд мэт зүйлстэй нүүр тулах болно. (Оскарын 4 номинацид нэр дэвшиж байсан бүтээл тул дэлгэрэнгүй тайлбар илүүц биз ээ)

Яагаад ганц биечүүдэд таалагдана гэж? Ирээдүйн хадмуудтайгаа уулзахаар болвол заавал оргох нөөц төлөвлөгөөтэй оч!   

3. Ready or Not

Юуны тухай гарах вэ? Хуримын анхны шөнө нөхрийнхөө гэр бүлийн уламжлалт, "аймшгийн" тоглоомд оролцохоос өөр аргагүйд хүрч буй бүсгүйн адал явдал гарна. 

Яагаад ганц биечүүдэд таалагдана гэж? Хадамтай болох хүслийг чинь хэдэн жилээр хойшлуулж чадах кино.   

4. Sinister

Юуны тухай гарах вэ? Гэмт хэргийн сэдэвт шинэ номынхоо судалгааны ажлыг хийхээр зохиолч залуу гэр бүлээрээ шинэ байшинд нүүж очно. Гэвч өмнөх эзэд нь тэнд амиа алдсаныг олж мэдсэнээр үйл явдал цааш үргэлжилнэ. Дашрамд дурдахад, судалгаагаар "Sinister"-ийг дэлхийн хамгийн аймшигтай кино гэж үзсэн байна шүү.   

Яагаад ганц биечүүдэд таалагдана гэж? Ажил, мэргэжлээ гэр бүлийнхээ аюулгүй байдлаас дээгүүрт тавьдаг, чухал шийдвэр гаргахдаа зөвлөлддөггүй хүнтэй амьдралаа холбовол гэрлэлт чинь хэзээ ч сайнаар төгсөхгүй гэдгийг энэ кинонд тун "аймшигтайгаар" харуулжээ.   

5. The Shining

Юуны тухай гарах вэ? Алдарт зохиолч Стивен Кингийн ижил нэрт номоос сэдэвлэн бүтээсэн "Гялбаа" киног мэдэхгүй хүн ховор. Гэхдээ ганц биечүүд энэ удаа үзэхдээ шинэ өнцгөөс харахыг хичээгээрэй. 

Яагаад ганц биечүүдэд таалагдана гэж? Чиний хамгийн ойрын хүн хамгийн том дайсан чинь ч байж мэднэ. 

6. Audition

Юуны тухай гарах вэ? Бэлэвсэрч хоцорсон эр хүүгийнхээ зөвлөснөөр дахин болзоонд явна. Шинэ эхнэртэй болохын тулд хуурамч "шалгаруулалт" зарлах боловч учирсан бүсгүй нь аймшигт нууцтай байсныг мэдсэнгүй. 

Яагаад ганц биечүүдэд таалагдана гэж? Энэ киног үзсэний дараа та бүх болзооны аппликэйшнийг утаснаасаа устгаад, Асами шиг хүн амьдралд чинь байхгүйд үнэн сэтгэлээсээ баярлах болно. Нээрээ шүү!   

7. The Loved Ones

Юуны тухай гарах вэ? Төгсөлтийн үдэшлэгт өөртэй нь хамт явахгүй гэж хэлсэн залууг хулгайлж, хүслээ гүйцэлдүүлэхийг хичээж буй ахлах сургуулийн охины тухай гарна. 

Яагаад ганц биечүүдэд таалагдана гэж? Хүслээ гүйцэлдүүлэхийн тулд яахаас ч буцдаггүй хүмүүс бий. Ямар ч тохиолдолд ийм хүмүүсээс хол байсан нь дээр гэдгийг та ойлгох болно. 

Эх сурвалж: Mashable 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
3 өдрийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
11
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.