Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ганц бие хүмүүс үзээд уйлах, үзэхгүй бол харамсаж уйлах 15 кино


Та бүхэндээ сайхан уйлах боломж олгохоор энэхүү кинонуудыг санал болгож байна. Үзээд, дэрэндээ нүүрээ нааж, сэтгэлээ онгойтол уйлаарай.

1. Casablanca

Энэ классик бүтээлийг үзээгүй хүн байгаа бол яг одоо үз гэж хэлье. Одоо болтол үзээгүй хүмүүс байдаг гэхээр гайхаад байдаг юм. Ганц бие ч бай, хостой ч бай...

2. Romeo + Juliet (1996)

Залуухан, халуухан Леонардо ДиКаприо... Үүнээс цааш өөр ямар ч шалтгаан хэрэггүй биз ээ. Угаасаа бид бүгд төгсгөлийг нь мэднэ.

3. Beautiful Boy (2018)

Тимоти Шаламе бол зүгээр ч нэг хөөрхөн хүү биш, бүр үнэхээр хөөрхөн хүү. Бас тэр бусдыг татах өөрийн гэсэн уйлах хэв маягтай. Яагаад зөвхөн ганц бие хүмүүст санал болгож байгаагаа ойлгохгүй байна. Хүн бүхэн үзээсэй.

Миний ажлын ширээний ард тус киноны постер өлгөөтэй байдаг.

4. On Chesil Beach (2018)

Төгсгөл нь таны төсөөлөөгүй тийм их мэдрэмж дунд таныг шидэх болно. Сайхан уйлаад ав. Тимоти Шаламег уг жагсаалтад нэмсэн хэр нь Сирша Ронаныг нэмэхгүй байж болохгүй шүү дээ.

5. The Way We Were (1973)

Нэгэндээ ухаангүй хайртай хүмүүсийн хооронд ч зай завсар үүсч болно. Агуу хайр байлаа ч түүнийг хувааж чадах хүчтэй зүйлс нь юу байх вэ?

6. The English Patient (1996)

Дайн тулаан бас хайр дурлал. Өөр үг илүүц. Та зүгээр л уйлж шаналахдаа бэлд.

7. The Greatest (2009)

Хүү нь ослоор нас барсны дараа тэдэн дээр хүүгийнх нь жирэмсэн найз охин хүрч ирэх болно. Ингээд л хамаг сэтгэл хөдлөлийн давалгаа эхэлнэ дээ. 

8. My Life Without Me (2003)

Хорт хавдар, үхэл хагацалтай киноны эсрэг дархлаагүй л бол та энэ кинонд уйлж таараа. 

9. Blue Valentine (2010)

Мишель Виллиамс энэ дүрээрээ Оскарт нэр дэвшиж байв. Хайр дурлалын хамгийн зүрх өвтгөм талуудыг нууж хаах зүйлгүй харуулах болно.

10. Atonement (2007)

Алгадаад унагаамаар гол дүртэй кино үзмээр байвал энэ тохирно. Сайхан байж болох байсан ирээдүй худал үгнээс болж хэрхэн сүйрч байгаа нь үнэхээр зүрх зүсэм.

11. Dancer in the Dark (2000)

Шударга бусын хонгил, хүмүүний уучилж барамгүй аймшигт үйлдлийн тухай эндээс л үзэж, үзэн ядаж, өр өвдөнө.

12. Brokeback Mountain (2005)

Би яг уйлахаа баталгаатай мэддэг болохоор энэ кино руу байнга буцаж ирдэг. Та бүхэн хэрвээ үзээгүй бол 2005 оны хамгийн дуулиантай бүтээлийг заавал үзээрэй.

13. La La Land

Энэ киноны төгсгөлийн хэсгээс болж кино театрт нүдээ хавдтал уйлсан байдаг юм.

14. Remember Me (2010)

Яг одоо үеийг, энэ цаг мөчийг мэдэрч амьдар. Санаанаас хэзээ ч гардаггүй, гарах ч үгүй бүтээл.

15. A Star Is Born (2018)

Хамгийн сүүлийн үед гарсан бүтээлүүдээс энэ киног санал болгож байна. Нэг хэсэг хүн бүр шуугиад, киноны дуунуудыг дагаж дуулаад байсан нөгөө бүтээл чинь мөн шүү дээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
22
1
3
0
0
0

Сэтгэгдэл бичих (7)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

<3 2021.02.14 172.69.252.151

Bas "Me before u" goy kino shuu

0 Хариулах


Зочин 2021.02.14 172.69.252.145

Why uilna gej

0 Хариулах


Levi 2021.02.14 172.69.252.151

Beautiful boy single humuust zoriulsan kino bish. Ene kino setgel zuin gutral, mansuuruulah bodis ur dagavar, taagui ger buliin hariltsaanii talaarh uil yavdal gardag bolno

0 Хариулах


Зочин 2020.08.26 162.158.119.132

Хаанаас үзэж болох бол?

0 Хариулах


Hulan 2020.04.16 141.101.104.32

haanas uzhve?

0 Хариулах


... 2020.02.15 182.160.39.220

Yagaad euro kinonuud gej!!

0 Хариулах


Зочин 2020.02.15 202.21.109.53

ene kinnuudiig olj uzeh gazar bnuu?

0 Хариулах


Зочин 2020.04.06 172.69.45.137

netflix

0 Хариулах