UBLife Logo
Newsfeed

Ганц бие хүмүүс Валентины баярыг сэтгэлийн шархгүй даван туулах 6 арга

О.Анхзаяа
О.Анхзаяа
Ганц бие хүмүүс Валентины баярыг сэтгэлийн шархгүй даван туулах 6 арга

Хаа сайгүй зүрхэн шоколад, цэцэг барьсан залуус гүйлдсэн Валентины баяр айсуй. Харин ганц биечүүдийн хувьд бол нүдээ аниад өнгөрөөх өдөр. Гэхдээ хажуудаа хосгүй байлаа гээд хорвоод хосгүй нэгэн биш гэсэн үг биш. Ганц биечүүд ч баярын өдрөө хөгжилтэй өнгөрөөх хэрэгтэй биш гэж үү? 

1. Өөрийгөө эрхлүүл

Хүн болгон л бусдад хайраа илэрхийлж байхад өөрийгөө хайрлах хэрэгтэй биз дээ? Бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг хүн өөрийгөө хайрладаг, хүндэлдэг нэгэн байдаг. Өнөөдөр ажлаа эрт амжуулаад зөвхөн өөртөө цаг гарган, дуртай зүйлээ хийгээрэй. 

2. Айдсаа давах

Өнөөдрийг хурдан дуусгахыг хүсэхгүй байвал, өмнө нь хийх гээд зүрхэлдэггүй байсан зүйлээ хийхэд цаг гаргаарай. Сайн залуудаа сэтгэлээ илчлэх, ганцаараа хооллох гээд юу ч байж болно. Гол нь айдсаа даван туулж өөртөө урам зориг өгөх ёстойгоо санаарай.

3. Шинэ зүйлийг турших.

Йогоор хичээллэнэ гэж бодсон ч чадаагүй л байна уу? Гэртээ бялуу хийх юмсан гэж бодсоор олон жил өнгөрсөн үү? Тэгвэл өнөөдөр хамгийн тохиромжтой өдөр. Шинэ зүйл эхлэх үргэлж цоо шинэ эрч хүч бэлэглэдэг. 

4. Бусдад бэлэг өгөх

Заавал сэтгэлтэй хүндээ биш, өөрийн хүндэлж хайрлаж явдаг хүндээ бэлэг өгч баярлуулж яагаад болохгүй гэж? Ажлынхандаа бяцхан бэлэг барих, сэтгэлээ гарган шоколад хайлуулаад өөрийн таньдаг хамгийн дажгүй залуудаа “Ганц биечүүдийн өдрийн мэнд” гээд өгөөрэй. Өгөх нь авахаасаа ерөөлтэй гэдэг шүү дээ. 

5. Нууцхан Валентины баяр тэмдэглэх

Ганц бие охид, залуусаараа цуглаад бие биенийхээ “Нууцлаг Валентин” болж бэлэг солилцоорой. Сайхан найзууд байхад маргааш хайрын баяраа тэмдэглэж байгаа хосуудыг шохоорхон харах хэрэг гарахгүй.

6. Гэр бүлийн хайрын баяр тэмдэглэх

Ер нь энэ өдрийг зөвхөн хостойгоо өнгөрүүлэх ёстой гэж хэн хэлсэн билээ? Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж, сайхан оройн зоог барихад буруудах зүйл огтхон ч байхгүй. Гэр бүлийнхэнтэйгээ хайрын баярыг тэмдэглэж, инээд хөөрөөр дүүрэн өдрийг өнгөрүүлээрэй.

7. “Хайр гэж юу вэ?” бодлоо бичих

Хайрыг үнэхээр хүсэж байгаа ч зөв нэгнийг олоогүй явна уу? Эсвэл зүгээр л хэн нэгнийг хайрлахад арай эрт байна гэж боддог уу?  Өнгөрөн одсон цаг хугацаанд хайр зүрх сэтгэлийг тань өвтгөж байсан бол магадгүй бүхнийг уучлах цаг болсон. Харин ирээдүйн тухай сайхнаар бодон өөрийн хайрлах нэгнийг ямар байгаасай, таны ямар зан чанарт дурлаасай гэж хүсэж байна зэргээр хайрыг дотроо зураглаарай. Хангалттай сайн бодож чадвал биелдэг гэдэг шүү дээ. 

Эцэст нь, өдөр бүрийг өөрийгөө ч, бусдыг ч хайрлахын төлөө зориулаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
11
0
0
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Хүний бүтээлч сэтгэхүй гэдэг цар хүрээгээр хязгаарлагдашгүй гайхалтай билээ. Гагцхүү бүтээлч сэтгэхүйгээ баяжуулан цэцэг мэт услах нь уран бүтээлч хүний үүрэг болов уу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ гоо сайхны хандлагыг шинэчилсэн, бүтээлч авьяаслаг нэгэн уран бүтээлчийн бүтээлүүдийг танилцуулъя. Түүнийг Ванесса Леон гэдэг бөгөөд Флоридагийн өмнөд хэсгээс гаралтай залуу уран бүтээлч юм. Ванесса багаасаа л өөрийгөө дагина мэт төсөөлж өдрийг бүхэлд нь ургамал байгалийг бишрэхэд зарцуулдаг байсан төдийгүй ахлах сургуульд түүний амьдралын зорилго “Уран бүтээл хийх” байсан гэнэ.

Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд монгол улс 100 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна

Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд монгол улс 100 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна

Энэ удаагийн наадамд дэлхийн 80 гаруй орны 2500 гаруй тамирчид спортын 21 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улс, нийт 100 гаруй тамирчинтайгаар, бөх барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан зэрэг 15 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн төв улс болохын хувьд энэхүү наадамд оролцож, өөрийн орны өвөрмөц соёлыг дэлхийд дахинаа сурталчилж байна. Мөн Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг жил бүр тогтмол зохион байгуулж нүүдлийн соёл иргэншил бүхий улс орны соёлын харилцааг өргөжүүлж, дэлхий дахинаа сурталчилдаг.