Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ганц бие хүмүүс валентины өдрөөр үзэх 20 кино


Валентинаар гуниглаж суух нь таны хийх зүйл биш. Шууд л кино үз, яршиг л байна.

20. Little Women

Эгч дүүс бол бидний хувьд бүх зүйл гэдгийг ойлгуулна.

19. Forgetting Sarah Marshall 

Инээдмийн кинонд нь болж үзсэн ч, зохиолд нь татагдан үлдэнэ.

18. Obvious Child

Ажилгүй, томоожоогүй, ганц бие, бас жирэмсэн. Түүнд амьдралаа бүрэн өөрчлөх 9 сарын хугацаа байна.

17. Wild

Таны амьдралыг өөрчлөх аялал урд тань хүлээж байна.

16. Always Be My Maybe

Эхлээд нь амьдралын бусад нарийн ширийн зүйл дээрээ анхаар. Карьер, эцэг эх, эрүүл мэнд... Танд хань болж чадах зөв хүн дараа нь ирж л таараа.

15. Ghostbusters

Классик бүтээлийг звөхөн эмэгтэй дүрүүдтэйгээр дахин хийсэн байдаг. Хамаагүй гүн гүнзгий утга санаатай кино үзэхийг хүсэхгүй байвал үүнийг сонгоорой.

14. Kill Bill: 1 & 2

Квентин Тарантиногийн чанартай, хэзээ ч уйдамгүй бүтээлийг үзэхэд яг тохирно. Түүний хүчирхэг байдал ховсдом шүү.

13. Someone Great

Таныг хүрээлж байгаа найз нөхдөө илүү ихээр хайрлан, уулзмаар санагдахад хүргэнэ.

12. Frozen

Анимейшн үзмээр байгаа биздээ? Заавал ханхүүд үнсүүлж сэрдэггүй, аврал хүлээдэггүй бүтээл үзмээр байвал энэ жинхэнэ сонголт. 

11. Mary Queen Of Scots

Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүчирхэг бүсгүйчүүдийн тухай гарын алга хөлрөм түүх.

10. The Break-Up

Салалтыг илүү бодитойгоор харуулсан бүтээл. Гэхдээ их инээдтэй, хөгжилтэй байдлаар гаргаж ирсэн нь үзэхэд таатай.

9. Legally Blonde

Ямар ч үед үзсэн үргэлж инээлгэж, уйдаахгүй байж чаддаг кино. Өөрийн давуу талыг мэдэрч, бүхнийг өөр өнцгөөр хараахд тусална.

8. The Other Woman

Таны хайртай залуу өөр эмэгтэйтэй нийлж хуурлаа гэж бодъё... Гэхдээ хүмүүс шууд лэ эмгтэйг буруутгаж эхэлдэг. Яагаад хуурсан залууг биш гэж?

7. 500 Days Of Summer

Тэр үнэхээр сайн залуу байж болно, бүх зүйл сайхан байж болно... Гэхдээ л болж бүтэхгүй үе гэж бий. Аливаа зүйлд өөрийн утга учир заавал бий.

6. Girls Trip

Шууд л найз нөхдөөрөө аялалд гармаар санагдуулна.

5. Woman at War

91 дэх удаагийн Оскарын шагналд гадаад киноны төрөлд Исланд улсыг төлөөлөн нэр дэвшсэн бүтээл. Эмэгтэй хүний тэмцэл ийм ширүүн байж чадна. Тэр тусмаа зөв зүйлийн төлөө бол!

4. Eat Pray Love

Ер нь бид юуны төлөө, яах гэж өөрсдийн биеийг зовоож, хэн нэгэнд таалагдах гэж амьдарна вэ? Зөвхөн өөрийн замыг олж, жинхэнээсээ "амьдарч" сурахад тусална.

3. The Incredible Jessica James

Нэг хаалга хаагдахад нөгөө нь нээгддэг. Ганцаараа л шаналж байгаа мэт санагдаж байвал үгүй дээ... Тантай адил асуудалтай хүн, таныг ойлгож чадах хүмүүс бий. Сэтгэлээ онгойтол ярилц, тэгвэл бүх зүйл хамаагүй дээрдэнэ.

2. Gone Girl

Түүнийг нөхөр нь хуурсан. Гол нь тэр эмэгтэй бусдаас арай өөрөөр л хүлээж авсан.

1. How To Be Single

Ганц бие бол, бас Валентины өдөр тохиож байвал үүнээс илүү үзэж болох шилдэг кино үгүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
18 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
1
7
0
3
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Mgl 2020.02.15 103.26.193.227

Forgetting Sarah Marshall goe shuu. Ene kinon deer anh udaa Mila Kunisiig harj blaa. Pooh iim huurhun emegtei delhii deer bdag gej uu geel ih l bishirch blaa. Kino ni buur unen huurhun kino. Russell brandon nii dur bas ih hugjiltei bsan..

0 Хариулах