Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Ганц бие хүмүүсийн өдөр"-т зориулан ганц бие яваа өөрийгөө эрхлүүлэх 7 арга


Ганц бие хүмүүсийн өдөр болоод байгааг мэдэж байна уу? Жил болгон Валентины баярын урд өдрийг ганц бие хүмүүс өөрсдийн "баяр" шиг л тэмдэглэж, баярлалдан гүйлддэг. Зарим нь гунигтайгаар хүлээн авах нь байдаг ч та энэ өдрийг өөртөө зориулж сайхан өнгөрүүлэх бүрэн боломжтой юм шүү.

1. Зөвхөн өөртөө зориулж хамгийн дуртай хоолоо авч/хийж идэх 

Би сүшинд ухаангүй дуртай учраас ямар нэгэн онцгой өдөр өөрийгөө заавал баярлуулж, ёс болгон ганцаар хооллодог билээ. Ядаж л кофе шоп ороод ганцаараа жаал сууж амсхийдэг. Хамгийн дуртай идэж уух юмаа аваад танихгүй хүмүүсийн дунд тэр зүйлээ амтархан идэж, ном шагайж суух сайхан шүү дээ.

2. Ухаан жолоогүй дэлгүүр хэсэх

Таалагдсан, өөрт сайхан харагдана гэж бодсон зүйлсээ шууд л худалдаж аваад, өмсөөд яв. Хэдий болтол өөрийгөө хуурч, сайхан зүйлсээс татгалзан, харамлах гэсэн юм бэ?

3. Кино марафон

Манай сайтад өчнөөн "Санал болгох кино" гэсэн нийтлэл байгаа. Та бүхэн шууд л кинонуудыг ар араас нь үзэж, амттан идээд хэвтээрэй. Сайхан орой байх болно.

4. Спа, салонд үйлчлүүлэх 

Нээх сайхан массаж хийлгэж, хумсаа янзлуулж эсвэл саунд сууя гэтэл цаг зав болж өгөхгүй байсан бол шууд зориглоод ор. Стресс, ядаргаа, ажлын ачаалал гээд бүгдийг нь ардаа гээж, тайван амгалан мэдрэмж авахыг хүссэн хүн бүхэнд таалагдана. 

5. Уйл

   

Гэртээ караоке үдэш зохиох, найз нөхдөө урих

Спикертэй микрофон гарсныг та харсан л биз дээ? Би лав өөртөө нэгийг аваад, хаа сайгүй дуулах дуртай болсон. Хувийн "Voice" шоу зохиоход буруудахгүй шүү. Эсвэл найз нөхдөөрөө буу халж, хов базаж суувал таны сэтгэл санаа хамаагүй дээрдэх болно. 

6. Хэрвээ гүн эморолд автсан бол түүнийгээ урлагийн бүтээл болгон гарга 

Та шууд л эморлоо дуу, шүлэг, бичлэг, зураг болгон гаргаж яагаад болохгүй гэж? Утсаа, камераа барьж гараад гэрэл зураг дарж, шууд л гитараа барьж аваад дуу зохиож болох юм. Яг энэ өдрөөс сарын дараа гэхэд та өөрийн гэсэн бүтээлтэй болчихсон байх ч юм билүү?

7. Хотын шөнийг холоос ажиглах 

Ганцаараа, нам гүм дунд байж, өөрөө өөрийгөө сонсохыг хүсэж байвал энэ аргыг хэрэгжүүлээрэй. Танд үнэхээр таалагдана.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
М-ээр төлбөл бэлэгтэй
2
20 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
3
20 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
санал болгох
1
3 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
22 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.