Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ганц бие хүмүүст жинхэнэ хайр дурлалд итгэх хүч өгөх 13 кино


Валентины баяр ойртоод, дээрээс нь Цагаан сарын баяраар хамаатнууд асууж сураглах дөхөөд, Мартын 8 алхам алхмаар тулж ирээд, ер нь л ганц бие байхад хэцүүхэн цаг үе ирж байна уу? Хавар ирж, цас мөс хайлж урсаад байхад таны сэтгэл зүрх л яг байдгаараа байна уу? Тийм бол энэ кинонуудыг ганцаараа эсвэл найз нөхдөөрөө үзээрэй.

1. 'To All the Boys I've Loved Before'

Нэг л өдөр таны нууцлан хадгалж байсан хайрын захианууд тарж, сэтгэлийг тань олоод мэдчихвэл яах вэ? Бүх зүйл яаж эргэх бол? Магадгүй таны төсөөлж байгаагаас өөр байх.

2. '13 Going On 30'

13 настай охин том болохыг яарсаар, нэг л мэдэхэд 30 настай эмэгтэй болж хувираад сэрвэл яах вэ? Бидний хамгийн нандин хүсэл ч заримдаа цагаа олоогүй байх үе бий.

3. 'Lars and the Real Girl'

Хэтэрхий ичимхий залуу гэнэтхэн өөрийн хайрыг интернетээр олох болно. Гэвч тэр нь хүүхэлдэй... Цааш юу болохыг та өөрөө үзсэн нь дээр байх.

4. 'The Princess Bride'

Америк ард түмний хамгийн хайртай романтик кино гээд хэлэхэд буруудахгүй уг бүтээлд жинхэнэ хайрын төлөө хүн юу хийж чадахыг харна. Ийм л хайрыг хүн бүхэн хүсдэг байх гэх мэдрэмжийг төрүүлэх болно.

5. 'I Hate Valentine's Day'

Хайрын тухай өөрийн гэсэн хатуу үзэл бодолтой эмэгтэйг хэн, юу өөрчилж чадах бол? Хаягдаж, шархлахаас айдаг бүсгүйн амьдрал тэр чигтээ өөрчлөгдөх болно.

6. 'Bridget Jones's Diary'

Хайрын тухай хичээлийг хамгийн сайн зааж чадах хүн бол Бриджет Жонс. Тэр өөрийн жишээн дээрээс таныг олон зүйлд сургаж чадна.

7. 'When Harry Met Sally...'

Найз нөхөрлөл, энгийн харилцааг үгүй хийж орхисон үйлдлээс болоод хоёр хүний хооронд ямар харилцаа үүсэх нь сонирхолтой. Хайр гэнэтхэн ирдэг үү, зөвхөн сайн сайхан зүйлээс үүдэн бид нэгэндээ дурладаг уу?

8. 'Never Been Kissed'

Сэтгүүлч бүсгүй сурагчдын амьдралын цөмд нь орж нийтлэл бэлдэхээр шийдэн ахлах сургуулийн сурагчийн дүрд хувирна. Гэвч тийм амархан байхгүй л болов уу. Түүний хувьд бүх дурсамж, мэдрэмжүүд эргэн ирж, аажмаар өөрчилж эхлэх болно.

9. 'Amour'

Жинхэнэ хайр бол бууж өгөх ч эрхгүй тэмцэл. Жинхэнэ хайрын тухай, тэр хайрыг олж, яг л ийм хайраар хайрлахсан гэж бодогдуулах шилдэг бүтээл.

10. Before trilogy

Before Sunrise (1995), Before Sunset (2004), Before Midnight (2013) гурван киног санал болгож байна. 

11. Pride and Prejudice 

Жэйн Остины алдарт зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг бүтээлээс та олон зүйлийг мэдэрч болно. Хэн нэгэнд дурлах ямар байдгийг, бас тэр явц яаж болдгийг эндээс харах боломжтой.

12. 'Harold And Maude'

Өнгөцхөн харахад насны зөрүүтэй хүмүүс нэг нэгэндээ дурлаж буй тухай л юм шиг хэр нь тэр чигтээ хайр дурлалын тухай хичээл юм. 80 настай эмэгтэй залуухан эрд амьдралын тухай юу зааж өгөхийг киноноос үзээрэй.

13. 'Love Actually'

Нэг л хүний түүхийг үзэхийн оронд олон өөр өнцгийг харах хүсэлтэй байвал энэхүү киног үзээрэй. 9 өөр түүх, хайр дурлалын тухай олон өнцөг. Танд магадгүй өөрийгөө болон бусад олон зүйлийг ойлгоход тус болж мэдэх юм.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
10 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.