UBLife Logo
Дэлхий

Гепатит C вирусийг илрүүлсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

Гепатит C вирусийг илрүүлсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

Жил бүрийн аравдугаар сарын эхээр Нобелийн хороо тухайн жилийнхээ шагналтнуудыг цувруулан тодруулдаг нь Даваа гарагт эхэлж, 2020 оны эхний Нобелийн шагналтан анагаах ухааны салбараас төрлөө. Хүний элэгний гепатит С вирусийг судлан илрүүлж, эрүүл мэндийн шинжлэх ухаанд яндашгүй их хувь нэмрээ оруулсан Америк, Британийн эрдэмтэд болох Харви Алтер, Майкл Хоутон, Чарльз Райс нар ийнхүү шагналтнаар тодорч байна. Нобелийн хорооны мэдэгдэлд “Гепатит С вирусийг судлан илрүүлж, үүнийг цусны шинжилгээгээр тогтоох болон эмчлэх арга замыг шинжлэх ухаанд нэвтрүүлснээрээ сая сая хүний амийг аварч буйд талархан шагнал олгов” хэмээжээ. 

С вирус нь элэгний хатуурал, цаашлаад элэгний хорт хавдарт хүргэх аюултай хөнөөлт вирус бөгөөд олон сая хүн энэ вирусээс болж шаналж байсныг өдгөө маш түргэн оношилж, эмчлэх боломжтой болсон билээ. Дээрх эрдэмтдээс өмнө гепатит А,В вирусийг шинжлэх ухаан илрүүлэн тогтоосон байсан авч элэгний эмгэг хамгийн их үүсгэдэг С вирусийг тайлбарлаж хараахан чадахгүй байсан юм. 

Нобелийн хороо энэ долоо хоногийн турш анагаах ухаан, физик, хими, уран зохиол, энх тайван, эдийн засгийн шинжлэх ухааны салбарууд дахь шагналтнуудыг тодруулна. Энэ жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан шагнал гардуулах журамд багахан өөрчлөлт орсон байна. Уламжлал ёсоор бол арванхоёрдугаар сард Стокгольм, Осло хотуудад албан ёсоор шагналын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Харин энэ удаа арга хэмжээг дижитал хэлбэрээр зохион байгуулж, ялагч тус бүрийн медал, батламж бичгийг эх оронд нь гардуулах аж. Мөн энэ жил дагалдах мөнгөн шагналын хэмжээг нэг сая кроноор нэмж 10 сая швед крон болгосон нь 112 мянган ам. доллартай тэнцэж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.