Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Гэр, ажлын байр, гудамж талбайд ЭРҮҮЛ АХУЙГ САХИХ 15 дүрэм

Урьдчилан сэргийлэх талаар эрүүл ахуй, ариун цэвэр, халдвар хамгааллыг гэр орон, ажлын байр, гудамж талбайд хэрхэн сахих талаар нилээн дэлгэрэнгүй зөвлөе.


Коронавирусээс сэргийлэхтэй холбоотойгоор сошиал медиад янз бүрийн зөвлөмж гарч байна. Тэгвэл бид баталгаагүй, үндэслэлгүй мэдээллээс зайлсхийж шинжлэх ухааны үндэслэлтэй, практикт ойр мэдээлэл бэлтгэх үүднээс эрүүл ахуйч, анагаах ухааны доктор Х.Жамбалмаагийн бэлтгэсэн дараах зөвлөмжийг хүргэж байна. 

Урьдчилан сэргийлэх талаар эрүүл ахуй, ариун цэвэр, халдвар хамгааллыг гэр орон, ажлын байр, гудамж талбайд хэрхэн сахих талаар нилээн дэлгэрэнгүй зөвлөе.

1. Халдвар агаар дуслаас гадна гараар халдварлах магадлал өндөр байгаа тул "Гараа угаа, Гараа угаа, Бас дахин гараа угаа". Нэг удаа гараа угаахдаа дор хаяхад 20 секунд буюу нэг бадаг дуу дуулах хэмжээний хугацаа зарцуулж савантай усаар сайн угаа. Шаардлагатай бол энэ видеоноос гар угаах дарааллыг үзэж болно.

2. Гэрээсээ гадуур явахдаа заавал бээлий өмсөж явах, Ноосон, савхин гээд өдөр тутам өмсдөг бээлийгээ автобус унаанд суух, олон нийтийн газар явахдаа байнга өмсөж, гадаа бол бээлийгээ огт тайлахгүй байхыг хичээх хэрэгтэй.

3. Гар барих, гадуур хооллох зэрэг ямар нэг нөхцөл шалтгаанаар бээлийгээ тайлах болвол гараараа нүүр ам, нүдэндээ хүрч огт болохгүй. Загатнаж байсан ч маажихаас татгалзах хэрэгтэй. Ер нь л энэ хугацаанд үргэлж бээлий өмс, нүцгэн гараараа олон нийтийн хүрдэг шат, хаалганы бариул зэрэгт хүрэхээс аль болох зайлсхий. Гаднаас орж ирээд л гараа заавал угаах хэрэгтэй. Гарахдаа мөн адил гараа савантай бүлээн усаар сайтар угааж хатаагаад цэвэрхэн бээлийгээ өмсөх хэрэгтэй.

4. Өдөр бүр бээлийгээ сольж, сайтар угааж, хатааж өмсөөрэй. Гэхдээ чийгтэй бээлий өмсөж болохгүй. Савхин бээлий өмсдөг бол гэртээ орж ирээд савантай чийгтэй алчуураар бээлийгээ арчиж цэвэрлэж бай, ялангуяа алганы хэсгийг нь өдөр бүр арчиж хатааж байгаарай.

5. Маскийг тогтмол зүүхийг хичээх хэрэгтэй, гэхдээ ихэнх маскууд нэг эсвэл хоёр удаа өмссөний дараа мууддаг. Иймд боломжтой бол өдөр бүр шинийг хэрэглэх нь зүйтэй. Манайд бол гадаа хүйтэн учир ам хамраас уур савсаж, маск дороо нордог учир элдэв нян бактер үржих нөхцөл бүрддэг. Нэг удаагийн маскийг бохирдсон бол дор нь солих хэрэгтэй. Бохир масктай байснаас хэрэглээгүй нь бараг дээр бөгөөд гэхдээ ийм тохиолдолд аль болох олон хүнтэй газар явахаас зайлсхийх, ханиаж найтааж байгаа хүнээс даруй холдох, ядахдаа хоёр гурван алхам хол зогсох, гар барих, тэврэх зэргээс татгалзах нь зүйтэй юм.

6. За ханиаж найтааж байгаа хүмүүс аль болох өөрийн хувийн нусны алчуур, цаасан салфетка хэрэглэж занших, Гараараа ам, хамраа таглаж найтаах нь хамгийн буруу зуршил бөгөөд хэрэв найтаах хэрэг гарах бол аль болох алчуур, ороолт, цамцны мөр, ханцуй зэрэг хуурай даавуунд найтаах ёстой гэдгийг анхаарах, Хэрхэн зөв найтаах талаар дараахь видеог эндээс үзээрэй.

7. Нус цэрээ гудамжинд нийдэг муухай зуршил манайханд байдаг, энэ нь халдвар тараах бүрэн нөхцөл болох учраас үүнийг огт цээрлэх, хэрэглэсэн цаасан салфетка зэргээ ил задгай хаяхгүй, зөвхөн зориулалтын хогийн саванд хаяж байгаарай.

8. Айл гэр бүлийн гишүүд тус тусын нүүр гарны болон биений алчууртай болох хэрэгтэй. Алчууруудаа хольж огт болохгүй. Долоо хоногт 2 удаа угааж ариутгах хэрэгтэй. Мөн л сайн хатаах хэрэгтэй, чийгтэй алчууранд вирус нян үржинэ гэдгээ битгий огт мартаарай.

9. Гал тогоондоо боломжтой бол хуурай цаасан алчуур хэрэглэх, үгүй бол гал тогооны алчууруудаа хлорамин эсхүл Белизна-тай усанд хийж буцалгаж ариутгаад хэрэглэх хэрэгтэй. Ариутгалын уусмал гэрийн нөхцөлд бэлдэхдээ нэг жижиг цайны халбага Белизна-г дөрвөн аяга усанд эхсүл ихээр буюу шал угаах, угаасан юмаа зайлах ариутгалын уусмал бэлтгэх бол аяганы дөрөвний нэг ариутгагч буюу цайруулагч бодисыг 15 аяга усанд найруулж бэлдэж болдог.

Ариутгалын бодис байхгүй бол алчуураа савантай усаар угаасны дараа Микроволновая печь-дээ 2-5 минут хийж ариутгаж болдог. Зарчим нь бол саван нь хир тосыг арилгаж байгаа бол буцалгах, өндөр хэмд халаах зэрэг нь нян вирусыг нь устгаж ариутгаж байгаа хэрэг юм.

Аяга тавгаа халуун усаар “Fairy” ашиглан хөөсрүүлэн сайн угаасны дараа угаалга, ариутгалын бодис бүхий усаар дахин зайлж эцэст нь сайтар цэвэр усаар зайлж дараа нь бас сайн хатаах хэрэгтэй, усны дуслуудад л нян үрждэг. Цэвэрхэн шил, савны гадаргуу дээр усны дусал үүсдэггүй, үүгээр аяга тавгаа хэр сайн угаасныг шалгаж болдог.

10. Хүн бүр өөрийн аяга таваг, халбага сэрээгээ хэрэглэж, олуулаа хамт хоол идэж байвал нийтийн тавагнаас өөрийнхөө халбага, сэрээ, савхаар авахгүй байх, хүүхдүүддээ хэзээ ч хэн нэгний аяга, ундаа усны савнаас ууж болохгүй гэж хэлээрэй. 

Эрүүл ахуйн шаардлага хангасан хоолны газраар үйлчлүүлж, ер нь бол олон хүнтэй гуанз, ресторанаас илүүүтэйгээр гэр орондоо хоол ундаа өөрсдөө бэлтгэж хэрэглэсэн нь илүү.

11. Чийгтэй цэвэрлэгээ хий гээд байгаа боловч яг яаж хийх талаар зөвлөхгүй байх шиг... Цэвэрлэгээг дээрээс нь доошоо гэсэн зарчмаар хийдэг, бүх зүйлийнхээ тоосыг авч чийгтэй алчуураар арчих, гэр орон, ажлын газрын шалыг цэвэрлэхдээ эхлээд маш сайн хогийг нь соруулж аваад дараа нь савантай усаар угааж цэвэрлэсний дараа дахин хоёр дахиа белизна юмуу хлораминтай усаар угаах хэрэгтэй. 

Ариутгалыг оросоор “дезинфекция”, эсхүл англиар “Disinfection”гэдэг тул угаалгын бодис, саван дээр чинь ийм үг байхгүй бол зөвхөн угааж цэвэрлэх зориулалттай, ариутгах үүрэг функц байхгүй байна гэсэн үг юм. Иймд заавал дахин ариутгалын бодис ашиглан угаах шаардлагатай гэдгийг хэлж байгаа юм.

Угаалга, ариутгалын бодисыг хэрэглэхээс өмнө шошгыг нь сайн уншаарай, зарим бодисыг хэрэглэхэд заавал резинэн бээлий өмс гэж бичсэн байдаг шүү. Тэгвэл хүчтэй, өндөр концентрацитай бодис байж гар, хөл, нүд, салстаа түлэх, харшил өгөх магадлалтай тул химийн бодистой маш болгоомжтой харьцаарай.

Мөн хүмүүс бас нэг мартдаг юм бол таавчикныхаа улыг огт угаадаггүй шүү, үүнийг битгий мартаарай.  Гэртээ хариад таавчикний ул чинь цэвэрхэн байвал шал чинь цэвэрхэн байгаа гэсэн үг дээ.

12. Аливаа нэг хаалганы бариулд хүрэхдээ маш болгоомжтой байгаарай. Ер нь л бээлийтэй гараараа л хүрээрэй гээд бүүр хамгийн түрүүнд бичсэндээ. Боломжтой бол бариулд нь аль болох хүрэхгүй тохой юмуу мөрөөрөө түлхэн хаалгаа онгойлгож болно. Мөн усны крантыг хаахдаа ч гэсэн аль болох гараараа хүрэхгүй тохойгоороо хаах, манай эмч нар бол сайн мэднэ.

Гэр, ажлын байрны хаалганы бариул, чийдэнгийн унтраалгыг бүгдийг угааж, цэвэрлэж ариутгаарай. Үүнтэй адил хүний гар хүрдэг бүхий л зүйл хаалга, шат, шатны бариул, лифтний товч, ширээ, ГАР УТАС, түлхүүрүүд, тоглоом, зөөврийн компьютерийн товчлууруудаа ариутгаж цэвэрлэх хэрэгтэй. Ялангуяа өөр хүний утас, компьютер зэрэгт хүрсэн бол даруй гараа сайтар угаах хэрэгтэй

13. Хүнсний аюулгүй байдлыг хангах алтан дүрэм гэж байдаг, түүний нэг зарчим бол Болсон болон Түүхий хоол хүнсийг огт хольж, харилцуулж болдоггүй, иймд талхны мод, махны мод, хутга бүгд тус тусдаа, хэрэглэсний дараа тогтмол угааж ариутгаж байх.

Энэ вирус ямар эх үүсвэртэйг тогтоох ажил ид явагдаж байгаа, яг ямар амьтнаас гаралтай нь тогтоогдоогүй гээд байгаа тул гахай, тахиа, загас, шувууны махнаас зайлсхийх, аливаа нэг мах, стэйк, өндөг зэргийг бүрэн болгож идэх, түүхий мах, нядалгааны газар, цус зэрэгтэй харьцахаас зайлсхийх нь зөв юм.

14. Гэр орон ажлын байрандаа аль болох цэвэр агаар оруулаарай, вирус нь агааржуулалт сайтай газарт үржиж чадахгүй. Гэхдээ мэдээжийн хэрэг даарч болохгүй иймд , хэрэв цаг агаар хүйтэн, утаатай байвал цонхоо хаагаарай. Өрөөний агааржуулагч, ионжуулагч их зүгээр учир нь дотор агаарыг ариутгаж байдаг.

15. За тэгээд хоол унд, хувцасаа зохицуулаарай, хэт халууцахгүй, хэт даарахгүй байхыг хичээгээрэй. Өдөр бүр амин дэм, эрдэс бодис нэмэлтээр хэрэглэнэ шүү.

Эдгээр зөвлөгөө нь ер нь ханиадны улиралд хэрэгтэй. Коронавирус ч гэлтгүй угаасаа манайх өвлийн улиралд ханиад томуу ихтэй, агаарын бохирдол өндөртэй газар тул өөрсдөө болон хүүхэд, хөгшчүүлдээ ханиад хүргэхгүй биеийн эсэргүүцлээ сайжруулах нь маш чухал юм.

Дулаан хувцаслаж, цагтаа хоол ундаа идэж, ажил амралтын цагаа зохицуулж, мөн хангалттай сайн буюу наанадаж найман цаг унтаж амарч байх нь таны эрүүл мэндийг эмгүйгээр хамгаална шүү.

Анагаах ухааны доктор Х.Жамбалмаа 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Уржигдар
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
3 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0