Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гэр оронгүй хүмүүсийн тэжээвэр амьтдыг ҮНЭГҮЙ эмчилдэг залуу сошиал "баатар" болж байна


АНУ-д ажилгүйдэл, гэр оронгүй хүмүүсийн тоо өндөр байдаг. Тэр дундаа Калифорни мужид 150 мянга гаруй гэр оронгүй иргэд байгаа тухай мэдээлэл гарсан байдаг. Гэвч хоногийн хоолоо арайхийн олдог гэр оронгүй иргэд хүртэл гудамжнаас олсон амьтдаа тэжээж, хайрласаар байдаг нь сэтгэл хөдөлгөм. Энэ бүхнийг анзаарсан Стюарт Кване гэх малын эмч залуу 2011 оноос хойш гэр оронгүй хүмүүсийн амьтдыг чимээгүйхнээр эмчилсээр иржээ.

Тэрбээр одоо 49 настай бөгөөд амьтдын эмчилгээ, эм, хоолны мөнгийг өөрөөсөө гаргадаг байна. 

Тэр хаана ч явсан эмчилгээнийхээ цүнхтэй явдаг гэнэ. Гудамжинд хэрэв амьтан таарвал тэр шууд л тусалж, эмчлэхийн тулд шүү дээ.

Бүдүүн гэдэсний хорт хавдартай залуу болон хараагүй болсон нохой хоёрт тусалж, анхаарал тавьж буй зургийг нь та бүхэн харж болно.

Тэр амьтдад туслахын тулд "GoFundMe" нээсэн бөгөөд эмчилгээнд зориулан хандив цуглуулж, түүгээрээ амьтдыг эмчилдэг байна. Энгийн эмчилгээ, вакцин, эм, хоол 100 долларын өртөгтэй эхлэх бөгөөд хүнд хэмжээний хагалгаа 1,500 доллар орчим өртөгтэй. Тиймээс эмч Стюарт чадлаараа хандив цуглуулж, мөн өөрийн халааснаасаа мөнгө гаргадаг байна. 

Уг зурган дээрх нохойг Динкер гэдэг. Түүний эзэн Волтер мөн л гудамжинд амьдардаг бөгөөд хүнд, нарийн хагалгаанд орох ёстой нохойдоо зориулан өгөх мөнгө харамсалтай нь байхгүй. Гэвч маш үнэтэй энэ хагалгааг хийхийн тулд Стюарт чадлаараа хандив босгож байгаа гэнэ.

"Би ажиллаж байх үедээ хайр, итгэл найдвар, нинжин сэтгэлийг харуулсан хамгийн сайхан түүхүүдтэй таардаг. Амьтадтайгаа гүн холбоогоор холбогдож чадсан хүмүүстэй таарч, түүхүүдийг нь сонсоно гэдэг гайхалтай" хэмээн тэр ярьжээ.

"Багахан тус ч асар том өөрчлөлтийг авчирч чадна" хэмээн эмч GoFundMe хуудсан дээрээ бичсэн байна. Бүх зүйл сайхан болж, ирээдүйд олон амьтдад тусалж чадна гэдэгтээ тэр итгэлтэй байдаг гэнэ.

Түүний тухай нэвтрүүлгийг "The Street Vet" нэрээр хайж олон үзээрэй. Энэ бичлэгээс та сонирхож болно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
2 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.02.28 172.69.45.135

unthaasaa umnu goy medee unshaad untlaa.bayarlalaa

0 Хариулах