Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гэрээсээ ажиллаж буй хүмүүс хиймэл оффисын орчны чимээг сая саяараа сонсож байна


Ковид-19 өвчний дэгдэлт буураагүй байгаа ихэнх улсууд хөл хориогоо үргэлжлүүлж, хүмүүс гэрээсээ ажиллахаас өөр сонголтгүй байгаа юм. Гэрээсээ ажиллах нь олон талын давуу талтай ч олон сарын турш ийм хэв маягаар ажиллаж буй хүмүүс нийгмээс тусгаарлагдаж, сэтгэл зүйн тогтворгүй байдалд өртөх нь элбэг байна. 

Хүмүүс хоорондоо нүүр тулж уулзах боломж хумигдсан энэ үеэр оффис орчны чимээ ихээхэн эрэлттэй байгаа гэнэ. Хөл хорионы үеэр хүмүүс оффисын чимээг үнэгүй сонсох боломжтой вэб сайтуудаас принтерээр юм хэвлэх, кофе чанах, хүмүүс хоорондоо ярилцах зэрэг төрөл бүрийн чимээг сая саяараа сонсож буй тухай BBC мэдээлжээ. 

Тэдгээр сайтуудын нэгийг бүтээсэн Бельгийн инженер Стефан Пигеон "Цар тахал дэгдэж, хүмүүс гэрээсээ ажиллаж эхлэхэд би оффисын орчны чимээ сонсдог сайтыг гаргасан юм л даа. Тоглоом маягаар. Яг үнэндээ үүнийг хүмүүс сонсоно гэж бодоогүй" гэж ярьжээ. Дөрөвдүгээр сараас хойш түүний сайтаар 200 мянган хүн зочлоод байна. 

Тэгвэл оффисын орчны чимээ сонсдог The Sound of Colleagues сайт 1 сая хандалт, Германы Kids Creative Agency-ийн бүтээсэн I Miss The Office сайт 1.2 сая хандалтыг тус тус цуглуулжээ. 

"Төвлөрч ажиллах шаардлагатай үед орчны чимээ хэрэг болдог. Оффисын чимээ ажиллахад тус болдог эсвэл, бусад хүмүүстэй холбоо харилцаатай байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ хөл хорионы үеэр өдөр бүр яг нэг ижил орчин, уур амьсгалд төвлөрч ажиллах хүнд байсан" гэж статистикч Пол Хевсон ярьжээ. Харин түүний нэг найз оффисын чимээ сонсонгоо ажиллаж үзэхийг зөвлөснөөр Пол төрөл бүрийн онлайн сайтуудаар нэвтэрч, өөр өөр чимээнүүдийг хоршуулан сонсох болсон гэнэ.

"Хүмүүс бид ганцаараа байхаасаа илүү бусадтай хамт байхдаа тухтай байдаг. Эргэн тойрны хүмүүстэйгээ идэвхтэй харилцахгүй байсан ч гэсэн энэ нь тус болдог. Чимээ сонсох нь бодитоор хүмүүстэй хамт байгаа мэт мэдрэмжийг тархинд өгдөг" гэж Шведийн Red Pipe дуу бичлэгийн студийн захирал Тобиас Норман ярьжээ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Уржигдар
Өнөөдрийн гэрэл зураг: Сансар дахь өөрөг зураг
2
3 өдрийн өмнө
Жо Байден анхны эхнэр, охин хоёроо алдаад амиа хороох тухай бодож байснаа хуваалцжээ
3
3 өдрийн өмнө
Том Холланд, Зендая хоёр ойрын хугацаанд гэрлэхээр ярилцсан гэв
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.