Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Гэрээсээ ажиллаж буй хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүргэх 5 ЗӨВЛӨГӨӨ


  • Хүүхдийн сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэх хаагдаж, эцэг эхчүүд гэрээсээ ажиллах шаардлагатай болсон нь бидэнд тохиолдож буй хамгийн том хүндрэлүүдийн нэг юм. 
  • Сорилттой үед уян хатан байдлыг эрхэмлэж, бүхнийг төгс хийх гэж зүтгэдэг зангаа орхиорой. 
  • Бие махбодийн хувьд өөрийгөө тусгаарлаж болох ч сэтгэл зүйн хувьд тусгаарлах шаардлагагүй юм. 

Гэрээсээ ажиллана гэдэг олон талаар давуу билээ. Олон цаг түгжирч ажилдаа очих шаардлагагүй, оффис хувцас өмсөж, нүүрээ будахгүй байсан ч болно. Мөн хүүхдүүдээ яаж байгаа бол гэж санаа зовох шаардлагагүй. Гэлээ ч бодит байдал дээр зайнаас ажиллахад хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд ажлаа хийх, ар гэрийн амьдралаа зохицуулах, хүүхдээ харах зэрэг давхар сорилтуудтай нүүр тулгардаг. Тэгвэл гэрээсээ ажиллаж буй үед хэрхэн ажил, хувийн амьдралын тэнцвэрт байдлыг хадгалах талаар зөвлөмжийг хүргэе. Шударгаар хэлбэл, энэ бүх давхцал дунд хэрхэн эрүүл ухаанаа гээхгүй байх тухай зөвлөмжүүд гэж хэлж болно.   

ЗАВСАРЛАГА АВ

Бид оффис дээр 8 цагийг өнгөрүүлдэг ч бүтэн 8 цагийн турш тасралтгүй ажилладаггүй шүү дээ. Ажлын дундуур кофены завсарлага авч, хамтран ажиллагсадтайгаа ойр зуурын яриа өрнүүлдэг. Харин гэрээс ажиллах үед олон цаг тасралтгүй ажиллах нь бий. Тиймээс үе үе завсарлага авахаа бүү мартаарай. Ингэх нь таны бүтээмжит байдлаас юуг ч хумслахгүй, харин ч эсрэгээрээ сэргэлт болно. Ажлынхаа дундаар 15 минут хүүхэдтэйгээ тоглох, өдрийн хоолыг нь идүүлэх, аяга цай уух цаг гаргаарай. Гэрээ 24 цагийн оффис болгон хувиргаж хэрхэвч болохгүй гэдгийг сана. 

УЯН ХАТАН БАЙХЫГ ХИЧЭЭ

Өнөөгийн нөхцөлд эхнэр, нөхөр хоёулаа гэрээсээ ажиллаж байж мэднэ. Эсвэл нэг нь гэрээсээ, нөгөө нь оффис руу очиж ажлаа хийж байхыг үгүйсгэхгүй. Аль ч хувилбар нь байлаа гэсэн хэн, хэзээ, юуг хийдэг талаарх тогтсон зуршлаа мартаарай. Бусдаас хүсэн хүлээж байгаа болон өөртөө тавьж буй шаардлагаа буруулж, аливаа уян хатан хандах нь юу юунаас илүү чухал. Иймд гэрийн ажил болон хүүхэд харах үүргийг аль болох тэнцүү хуваарилахыг хичээгээрэй. Гэрээсээ ажиллах үед бүх зүйл хүссэнээр тань цэвэр цэмцгэр, зохион байгуулалттай байхгүй л болов уу. Тиймээс угаагаагүй аяга таваг, хүүхдүүдийн хөглөрсөн тоглоомыг харж бухимдах хэрэггүй. 

ХИЛ ХЯЗГААР ТОГТОО

Гэрээс ажиллах нь оффисын орчинтой адилгүй тул гүн төвлөрөхөд хүндрэл учирч мэднэ. Ялангуяа хүүхэдтэй айлуудад бүр ч сорилттой байх нь гарцаагүй. Тиймээс гэр бүлийнхээ гишүүдтэй ярилцаж ажиллах орчин, амрах орчин, тоглох газрыг эхнээс нь тогтоож өгвөл ажлын мүүдэнд (mood)-нд ороход тустай. (Энэ талаар хүүхдэдээ ойлгуулж, тайлбарлахыг хичээ) Үүнтэй адилаар ажлын цаг дууссан бол компьютер, төхөөрөмжөө хурааж, хувцсаа сольж, ажлын уур амьсгалаас бүрэн хөндийр. 

БУСАД АЖИЛЧИДТАЙ ЭРГЭХ ХОЛБОО САЙТАЙ БАЙЖ, БҮРЭН ДҮҮРЭН ОЙЛГОЛЦСОН ЭСЭХЭЭ НЯГТАЛ

Зайнаас ажиллах нь багийн ажил, ойлголцолд сөргөөр нөлөөлж мэднэ. Тухайлбал, даргынхаа даалгасан ажлыг бүрэн гүйцэд ойлгоогүйн улмаас цаг алдаж мэднэ. Тиймээс "Таны дараагийн хоёр долоо хоногт надад даалгасан ажлууд энэ мөн үү? Бид зөв ойлголцсон уу, ямар нэгэн зүйл мартаагүй биз" гэхчлэн тодруулж асуухаа бүү мартаарай. Мөн долоо хоногт доод тал нь 3 удаа ажлын удирдлага, хамтран ажиллагсадтайгаа видео хурал хийж ажлын явц ямар байгаа, одоо юун дээр төвлөрч ажиллаж буйгаа хуваалцах нь зүйтэй. Ингэснээр зайнаас ажиллах явцад үүсэх үл ойлголцлоос сэргийлээд зогсохгүй тодорхой хэмжээнд нийгмийн харилцаанд орж, сэтгэл зүйн хувьд хэт тусгаарлахаас таныг аврах болно. 


ИЛҮҮ ЦАГИЙГ ГЭР БҮЛ, ӨӨРТӨӨ ЗАРЦУУЛ 

Гэрээсээ ажиллахад тодорхой хэмжээний сул цаг гарна. Ядаж л ажилдаа ирж, очиход зарцуулдаг цаг бүрэн таны мэдэлд очно гэсэн үг. Тиймээс энэ цагийг үр бүтээлтэй, ашигтай өнгөрүүлэхийг хичээ. Унтах, кино үзэх, сошиал медиа ухахад бус өөртөө болон гэр бүлдээ чанартай цаг гаргахад зориулаарай. Ялангуяа сургууль, цэцэрлэгтээ явах боломжгүй болсон хүүхдүүд бүр ч их уйдаж байгаа. Иймд гэр бүлээрээ салхинд гарах, уул руу алхах, дасгал хийх, гараараа ямар нэгэн зүйл бүтээх санаачилгыг гаргаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.