Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гэрээсээ хэрэгцээтэй бүх бараагаа захиалан хүргүүлэх 6 онлайн дэлгүүр


Хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд гэрээсээ гаралгүй хэрэгцээтэй бүх бараагаа цахим дэлгүүрээр гэртээ хүргүүлээд авах боломжтой.  Эдгээр цахим дэлгүүр тус бүрдээ бүх төрлийн хувцас, гоо сайхны бараа, гэр ахуйн бараа, бүх төрлийн хүнсний бүтээгдхүүн зэрэг таны хэрэгцээг бүрэн хангах бараагаар дүүрэн. Та магадгүй хаврын хувцас загварын сонголтоо эндээс хийж, хайж байсан бүтээгдэхүүнээ ч олж мэднэ.

Нүүр зураг: Banana Mall

1. Banana Mall

Эндээс та хувцас, янз бүрийн бэлэг, ном, цахилгаан хэрэгсэл гээд олон зүйлийг захиалан хүргүүлэх боломжтой. Дунд нь манай сэтгүүл хүртэл бий шүү. Хэрвээ та "Banana Mall"-ийг сонирхож байвал ЭНД дарна уу.

2. Nomin "E Shop"

Эндээс онцлох зүйл бол мэдээж хүнсний бүтээгдэхүүнүүд болон хоол, пицца юм. Та шууд л хүргүүлээд авах боломжтой. Хайгаад олохгүй байсан зүйлсээ хайгаад, шүүгээд үзээрэй. Хэрвээ та "E Shop"-ийг сонирхож байвал ЭНД дарна уу!

3. Shoppy

Залуусын ихээр сонирхдог, өнгөлөг бас олон бараатай онлайн дэлгүүр бол "Shoppy" юм. Эндээс та жинхэнээсээ хаврын "look"-ээ бүрдүүлэх боломжтой юм шүү. Хэрвээ "Shoppy"-г сонирхож байвал ЭНД дарна уу.

4. Olz

Маш олон төрлийн барааны ангилалтай учир дунд нь төөрөв өө. Ямар нэгэн захиалга хийхээсээ өмнө утсаар нь холбогдож, мэдээлэл аваарай гэж зөвлөж байна. Хэрвээ та "Olz shop"-ийг сонирхож байвал ЭНД дарна уу!

5. Rio

20,000 төгрөгөөс дээш захиалганд хүргэлт үнэгүй гэнэ. Та эндээс бүх төрлийн барааг сонирхож үзэх боломжтой. Хэрвээ "Rio"-г сонирхож байвал ЭНД дарна уу!

6. Ard Shop

Энд жижиг сажиг чамин зүйлс худалдаалдаг юм байна. Ихэвчлэн үндэсний брэндийг сурталчилж, барааг нь зардаг учраас орж сонрихоод үзээрэй. Хэрвээ та "Ard Shop"-ийг сонирхож байвал ЭНД дарна уу!

Бэлтгэсэн: Е.Алтанжимс

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.