Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гэрээсээ үр бүтээлтэй ажиллахад тустай 5 зөвлөмж

Гэрээс ажиллах нь тав тухтай, давуу талтай мэт боловч үндсэн ажлаа үр бүтээлтэй, гүйцэтгэл өндөртэй хийхэд өөр зүйлд сатаарах нь бий.


(Covid-19) халдвараас шалтгаалан олон байгууллага зайнаас ажиллах шийдвэр гаргаж гэрээсээ үр бүтээлтэй ажиллах нь заримдаа сорилт болж байна. Гэрээс ажиллах нь тав тухтай, давуу талтай мэт боловч үндсэн ажлаа үр бүтээлтэй, гүйцэтгэл өндөртэй хийхэд өөр зүйлд сатаарах нь бий. Тэгвэл үүнийг хэрхэн давах талаар Anu Harchu -гийн зөвлөгөөг хүргэж байна.

Гэрээсээ үр бүтээлтэй ажиллахад тустай 5 зөвлөмж

1. Тогтсон цагийн хуваарь гаргаад түүнийгээ мөрд 

Гэрээсээ ажиллах өдрөө тогтсон цагийн бүтэцтэй болгож өгснөөр оффист байдаг соёл, дадлаа гэртээ авчирч болно гэсэн үг юм. Энгийн ажлын өдрүүдэд мөрддөг дэглэмүүдээ гэрээсээ ажиллахдаа ч дагах хэрэгтэй. Өглөө босоод усанд орж, дасгал хийж, нүүрээ будаад гардаг бол тэр дадлуудаа хадгалаарай. Өөрөөр хэлбэл ажилд өөрийгөө хэрхэн бэлддэг түүнийгээ л хий.

2. Шаардлагатай хил хязгаарыг тогтоож өг 

Гэрээсээ ажиллах үед гэрийн ажил, үндсэн ажил холилдох гээд хэцүү байна уу? Тийм бол өрөөндөө ажилдаа зориулсан булан, хэсэг гаргаад тэнд суухдаа зөвхөн ажлаа л хий. Өөрийнхөө орчин тойрныг ажлын орчин шиг болгож бэлдсэнээр сатаарахгүй байх боломжтой. Мөн гэрээсээ ажиллаж байхдаа цаг наргүйгээр ажиллах хандлага бий. Тэгвэл үүнээс зайлсхийж ажлын цагийн бүтцийн дагуу ажиллаж, амар. 

Гэрээсээ ажиллаж байгаа хүмүүсийн бүтээмж оффист ажиллаж байгаа хүмүүсийнхээс 13 хувиар илүү байсныг Станфордын эрдэмтдийн судалгаанд дурьджээ. (2013)

3. Тогтмол амралт авч, тархиа сэргээ 

Үр бүтээмж, гүйцэтгэлээ өндөрсгөхийн тулд зогсолтгүй ажиллах хэрэгтэй юм шиг боловч тархиа эрч хүчтэй байлгахын тулд тогтмол амралт авах хэрэгтэй. Жишээ нь, ажил, амралтын тохиромтой харьцааг 52:17 минут гэж заасан байна. Өөрөөр хэлбэл 52 минут тасралтгүй ажиллаад 17 минут амарна гэсэн үг. Гол нь энэ хугацаанд ажлаасаа холдоод ном, сэтгүүл уншиж, хөгжим сонсох зэргээр амраарай. 

4. Бусадтай харилцаж, нийгэмшихээ мартаж болохгүй 

Гэрээсээ ажиллаж байна гээд өөрийгөө тусгаарлаж, хэнтэй ч ярихгүй ажиллана гэсэн үг биш. Хааяа найзуудтайгаа өдрийн хоол идэж, кофе ууж болно. Гэхдээ онцгой нөхцөл байдалтай ийм үед интернэтийг харилцааны түвшинд илүү сонирхолтой ашиглах боломжууд бас бий шүү. 

Жишээ нь найзуудтай хамт Netflix үзэж чатлах боломж бий болсныг энд мэдээлсэн.

5. Амжилтаа тэмдэглэж сур

Гэрээсээ ажиллаж байхад хийх ажил хэзээ ч дуусахгүй юм шиг санагдаж магадгүй. Бас анхаарал сарниулах маш их зүйлстэй ийм нөхцөлд бид хийсэн зүйлсээсээ илүүтэй хийж амжаагүй зүйлстээ санах зовох гээд байх тал бий. Тиймээс юу хийж амжуулснаа тэмдэглэлд хөтөлж, маргааш юу хийхээ төлөвлөж байвал илүү үр бүтээлтэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.