Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Гэрэг Фэйшн" сэтгүүлийн шинэ дугаараас санал болгох нийтлэлүүд


“Гэрэг Фэйшн” сэтгүүлийн цоо шинэ дугаар гарлаа. Уншигч танд санал болгох 6 нийтлэлийг танилцуулахын зэрэгцээ "Гэрэг Фэйшн" сэтгүүлийн эрхлэгч, арт директор З.Энхмөнхийн зурвасыг хүргэж байна. 

Эрхлэгчийн зурвас

Сэтгүүлээ хэвлэх бүрт нэг зүйлийг би өөрөөсөө асуудаг. Яагаад, юуны төлөө үүнийг бид хийдэг вэ? гэж. Үзэхийг хүсэж байгаа зүйлсээ өөрсдөө бүтээхийг эрмэлздэг учраас. Шинэлэг, сонирхолтой сэдвүүд, бүтээлч ажлуудаа цагийн аяст хуучруулалгүй үлдээхийн төлөө. Өрнө дорнын загварын сэтгүүлийн хандлага хаашаа ч явж бай, өөрсдийн гэсэн ялгамж чанартай байхыг, зөв хандлагаар фэйшнийг, бас урлагийг уншигч танд хүргэхийн төлөө байдаг юм.

Дугаарынхаа тэргүүн нүүрэнд бид анх удаа загвар, загварын моделиос өөр нэгнийг, өнөөдрийн поп соёлын шинэ давалгаа болсон гурван туурвигчийг “Шинэ сонгодгууд” хэмээн онцоллоо. “Сонгодог” гэдэг үгийн учир гарвал нь сонгогдон үлдсэн, сонгомол гэх агуулгатай. Тэгвэл энэ цаг үед шинээр сонгогдож буй Ц.Энгүүн, Ж.Ариунжаргал, Am-C нарын өнөөдөр хийсэн, цаашид туурвих ажлууд нь шинэ сонгодгууд байх ирээдүйтэй уран бүтээлчид хэмээн “Гэрэг”-ийн редакци нэрлэж байна.

“Хөрөг” буландаа яг одоо дэлгэцийн өмнө үзэгчдийг уяж буй “37-р точка” цуврал киноны найруулагч Б.Тамирын дэлгэрэнгүй ярилцлагыг онцоллоо. Шинэ арван эхэлж буйтай уялдуулан өнгөрөгч арванаас бид ямар кино, ном, хөгжмийг хүртсэн байх учиртайг нэр хүндтэй зочдыг урин нэрлүүлэв. Мөнхүү интерьер дизайны шийдлийг танилцуулдаг “Уусахуй” буландаа “Гэгээ” студийн шинэлэг ажлыг танилцуулж, мөн технологийн салбарынхны апп тойм, сошиал нөү-хау зөвлөгөө зэргийг бэлдлээ.

Өвөл өнгөрч, хавар залгатал дугаар маань танд уншууртай, бүтээлч ажлууд маань үзүүштэй байна хэмээн найдсу.

Neo Classics: Поп соёлын шинэ түүчээ болсон дуучин Ц.Энгүүн, Ж.Ариунжаргал, AM-C нарын ярилцлага, бүтээлч ажил

Хөрөг ярилцлага

Б.Тамир: Кино эхлэх, ерөөс амьдрал эхлэх анхны цэг юм шиг л...

Хамгийн захад, цонхны дэргэдэх ширээг сонгоод ямар хүн орж ирэхийг хүлээх зуур чимээ шуугиан багатайд нь олзуурхан орж суусан танхим төд удалгүй хүмүүсээр дүүрч бачуухан болж хувирав. Урьсан зочин маань ч ирэв. Эмийн сангийн ууттай зүйл барьчихсан “Охин ханиад хүрчихээд...” хэмээсээр тэр ширээнд нэгдлээ. Сүүлийн үед Монголын киноны дуулиан нь болоод байгаа “Фантастик” продакшныг үүсгэн байгуулагч, захирлын албатай бөгөөд “Маш нууц”, “Байтаг Богд” уран сайхны кинонд гол дүр бүтээж, найруулагчаар нь ажиллаж, “Зүрхний хилэн”, “37-р точка”-ын зохиолыг бичиж, мөн найруулсан Б.Тамир.

Таалагдсан, Нүд булаам

Энэ удаагийн "Таалагдсан", "Нүд булаам" буландаа "Lhamour" болон "Cose"-гийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг онцоллоо. Хахир хүйтэн өвлийн улиралд арьсаа бөөцийлж, гэрэлтсэн, булбарай шинжийг нь хэвээр хадгалмаар байна уу? Тийм бол арьс арчилгааны дараах бүтээгдэхүүнийг танилцуулъя.

ЗурагТайлбар




Дуран: Хүмүүс тийшээ, би ийшээ

"Дуран" буланд баримтат гэрэл зурагчин Agnuush оролцолоо.

Уусахуй:Ажлын бүтээмжийг нэмэх орчин цагийн интерьерийн хүч

"Уусахуй" буландаа "Гэгээ студи"-ийн бүтээсэн шинэлэг, сонирхолтой интерьерыг танилцуулж байна. 

ЗурагТайлбар





Орчин цагт хүмүүсийг бүтээмж­тэй ажиллахад хамгийн ихээр нөлөөлдөг зүйл нь оффисын интерьер болжээ. “Албажуу” төрхтэй  хуучин цагийн интерьерүүд ул тах болон ард хоцорсон байна. Цаг үе өөрчлөгдөж, залуус тав тухтай, олон талаар ашиглахуйц шийдэлтэй ажлын байранд “соронз” мэт татагддаг болсон билээ. Энэ удаа бид уншигчдадаа “Гэгээ студи”-ээс эрхлэн гаргасан шинэлэг дизайнтай, сонир­холтой хийц шийдэлтэй оффисын интерьерийг танилцуулж байна.

Ном, кино, хөгжим

Сүүлийн арваны онцлох ном, кино, цомгуудыг мэргэжилтнүүдийн санал болгосноор хүргэж байна.

холбоотой мэдээ
1
2020.02.18
Гэрэг Фэйшн: "Neo Classics"
2
2020.02.10
Б.Тамир: Кино эхлэх, ерөөс амьдрал эхлэх анхны цэг юм шиг л...
3
2020.02.04
Эрүүл, гэрэлтсэн арьсыг эргүүлэн авчирна
санал болгох
1
16 цагийн өмнө
Нүүрс, газрын тосыг ирэх сарын 15-наас экспортолж эхэлнэ
2
19 цагийн өмнө
Гэр оронгүй хүмүүсийн тэжээвэр амьтдыг ҮНЭГҮЙ эмчилдэг залуу сошиал "баатар" болж байна
3
21 цагийн өмнө
Ши Жиньпин халдвар тархснаас хойш БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.