UBLife Logo
The New York Times

"Гэрэг" оны ШИЛДЭГ СЭТГҮҮЛЭЭР шалгарлаа

Ub.life
Ub.life
"Гэрэг" оны ШИЛДЭГ СЭТГҮҮЛЭЭР шалгарлаа

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулдаг "Ган үзэг" оны тэргүүн наадам өчигдөр болж "Гэрэг" сэтгүүл Оны шилдэг сэтгүүл шагнал хүртлээ. 

Энэ онд "Гэрэг" сэтгүүл нь "Нью-Йорк Таймс"-тай хамтарсан "Women Today" болон "Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар" тусгай дугаар гаргаж эдгээр нь дэлхийн жишигт нийцсэн агуулга, өнгө дизайнаар бүтээгдсэн гэж үнэлэгдсэн нь Монголын сэтгүүл зүйн түүхэнд шинэ хуудас өнгө, төрх болсныг шагнал гардуулахад онцолж байлаа.

2014 оноос эхлэн хэвлэгдэн гарсан "Гэрэг" сэтгүүл нь ийнхүү гурав дахь удаагаа шилдэг сэтгүүлээр шалгарч байгаа юм. Долоо хоног тутам хэвлэгдэн гардаг байсан бол одоо "Гэрэг - Фэйшн", "Гэрэг - Нью-Йорк Таймс" гэсэн хоёр хувилбарыг тус бүр улирал тутам гаргахаас гадна энэ жил Нью-Йорк Таймсын дэлхийн танигдсан брэнд "Эргэлтийн цэг" тусгай дугаарыг уншигчдадаа хүргэхээр ажиллаж байна. 

Энэ хугацаанд сэтгүүлтэй, редакцийн хамт олон бидэнтэй үргэлж хамт байдаг уншигч Та бүхэндээ талархахын зэрэгцээ биднийг үргэлж дэмждэг мэргэжлийн байгууллагууд, хамт олон, харилцагчдадаа баярлалаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
1
11
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.