Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

ГЭРЭГ: Сэтгүүлийн коверууд хэрхэн бүтсэн бэ?


“Гэрэг” сэтгүүл эхний дугаараа гаргаад ТАВАН жил өнгөрчээ. Энэ хугацаанд “буцалж ноцсон”, нэгтгэж дүгнэсэн, асуудал хөндсөн гээд өөр өөр өнгө төрхтэй олон дугаарыг уншигчдадаа барьжээ. Редакцдаа өнгөрүүлсэн шөнүүд, хананд хадаатай сэтгүүлийн төлөвлөгөө, гол нийтлэлийн тухай хөөрөлдөөн, дизайны талаарх мэтгэлцээн гээд уншигчдын гарт очих хүртэл “өрнүүн” замыг туулдаг. Тэр л түүхээсээ та бүхэнтэй хуваалцаж байна. 

У.Бямбаням “Unlimited Media Group”-ийн Ерөнхий редактор


“Эгшигт зүг” 

Монголын нэг суутан нас эцэслэлээ гэсэн мэдээг аваад сэтгүүлээ тэр хүнд зориулах ёстой юм байна гэж ярилцсан. Тэр өглөө нь холбогдож, маргааш өглөө нь шууд гэрт нь очсон. Ажил явдал, гунигт мэдээтэй ийм үед ажлаа хийх шаардлага гардагаараа сэтгүүлчийн ажил бэрх шүү дээ. Талийгч Ц.Шувуутайгаа очиж, зургийн цомгоос нь зураг татаж, үр хүүхдүүдтэй нь уулзаж, эцсийн замд нь үдэх мөчийг бас зурагт буулгаж, тусгай дугаар гаргаж байлаа. Маш бүтээлч, бас гэгээн сайхан дугаар байлаа. 


“Г.Аюурзанын хүүрнэл” 

Яг өнөөдөр хүүрнэл зохиолд толгой цохиж яваа зохиолч Г.Аюурзаныг сэтгүүлийнхээ коверт гаргаж, түүнд зориулан зургийг нь авч, гол нийтлэлийг өөрөө бичиж байв. Зургийг мөн л Ц.Шувуу маань авч байсан. Аюур ахыг зургаа авахуулах гээд ирэхэд нь би гол шүүмжийг бичиж байгаа хүн болохоор уулзахгүй гээд гараад явчихаж байсан юм. Инээдтэй, дурсамжтай, гоё дугаар даа. 


“Живхтэй хувьсгал” 

Хамгийн өхөөрдөм дугаар. Сэтгүүлээрээ хөдөлж, хүүхдүүд олж, зургийг нь нэг бүрчлэн авч энэ дугаараа гаргаж байлаа. Энэ дугаар нэг хэсэг “од” болсон доо. Тэгшээгийн маань бичсэн нийтлэлийн агуулга ч яв цав нийцсэн. Одоо эд маань хаана манаргаж яваа бол. 

“Бэлтгэлгүй бэлгийн амьдрал”

Маш чухал сэдвийг хөндсөн дугаар болсон. Ковер зураг бас л олны анхааралд өртөж байсан. Одоо бодоход манай коверууд ер нь ярианы сэдэв болдог юм байна шүү. Миний гарыг компьютерийн урд бариулж байгаад зураг авч хийсэн юм. Г.Ариунзул бид хоёрын хамтарч бичсэн нийтлэл юу ч билээ дээ нэг шагнал авч байлаа. Өнөөдөр ч энэ сэдэв шинээрээ, асуудал дагуулсан хэвээр. 




Ж.Тэгшжаргал “Unlimited Media Group”-ийн Гүйцэтгэх захирал

“Үнэн нүүр царайгаа нэг харцгаая” 

Бид 14 дэх дугаарын ковероо зураач Б.Орхонтуулын энэ зургаар хийж байлаа. Үг, үсэгний хэрэггүйгээр үнэн нүүр царайгаа нэг харахад чухам тохирсон мундаг зураг.

“Түүнийг хайрла, бас зэмлэ” 

Хамгийн анхны дугаарын ковероо хийх гэж 100 гаруй зургаас сонголт хийх хэрэг гарч байлаа. Сэтгүүл гаргах амархан, зугаатай ажил шиг санагдаж байсан хэдий ч яг цагаа тулахад амаргүй, хэцүү байв. Энэ дугаар шөнө дамнаад өглөө хэвлэлтэнд явж билээ.

“С.Ганбаатар” 

Ковер гарчиг, зураг, дизайн, тухайн гол болж буй хүн болон сэдвийн мөн чанар, агуулга нэг цул болох ёстой. Энэ дугаарын ковер түүнд нийцсэн болов уу гэж боддог.

“Монголын нөлөө бүхий 50 хүн” 

Нөлөө бүхий 50 хүн нэрлэсэн оны сүүлийн дугаараа бид сарын өмнөөс төлөвлөдөг. Энэ бол хамгийн их ажил орсон, бүтээлч коверийн нэг.

“Буцлах цэг” 

Буцлах цэг. Хамгийн зовлонгүй, гэхдээ утга санаагаа бүрэн дүүрэн гаргасан ковер. Зарим коверийг хийх гэж хэд хэдэн удаа санаагаа өөрчилж, дахин эхнээс нь эхлэхээс аргагүйд хүрдэг байв. 




Б.Билгүүн “Unlimited Media Group”-ийн Ахлах дизайнер 

"ACEM-ийг төлөөлөх үг"

Бид нэг хэсэг дижитал сэтгүүл рүү шилжсэн. Энэ үед нийтлэлийн гол утгаа агуулсан дээрээс нь илүү дижитал бүтээлч, сонирхолтой шийдэл хэрэгтэй болдог байсан. Үүний үндсэн дээр энэхүү ковер надад илүү сонирхолтой санагддаг. Хоёр товчны аль нь дээр нь ч дарж болно, тэрнээс хамаараад дүгнэлт нь ил гарч ирнэ. Үүнээс гадна бусад нь ч мөн адил шинэлэг санаа, бүтээлч ажиллагаа шингэсэн байдаг нь дараа нь харахад хамт олноороо бахархах мэдрэмжийг үргэлж өгдөг шүү.

"Цэндийн Батчулуун"

Сайн гэрэл зураг сэтгүүлийг яаж чимдэг болохыг бүр ковер нь харуулж чадсан нэг жишээ гэж боддог. Илүү дутуу зүйлгүй, гол утга нь ойлгомжтой, жаазлаад өлгөсөн ч болохоор, тэгээд л болоо.

"Улаанбаатар" 

Сэтгүүлийнхээ дизайн дээр нь ажилладаг ч өөрөө модел болсон ганц тохиолдол нь. 2017 онтой харьцуулахад агаарын бохирдол багасч байгаа нь сайхан зүйл. Өөр тайлбар илүүц биз.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
2
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
3
2023.06.30
UB.LIFE-ийн түүхүүд: Эрчүүд, хөвгүүд сэтгэлийн үгээ дайсан нь
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

aguu 1000 2019.12.17 66.181.161.96

aguu 2

0 Хариулах