UBLife Logo
The New York Times

“Гэрэг” сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан “Turning Points-2020” дугаар удахгүй гарна

Ub.life
Ub.life
“Гэрэг” сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан “Turning Points-2020” дугаар удахгүй гарна

Дэлхийн шилдэг хэвлэлүүдийн нэг Нью-Йорк Таймсын Монгол дахь хамтрагч “Анлимитэд медиа групп” ХХК нь тус сонинтой хамтарсан гурав дахь дугаар болох “Turning Points-2020”-ийг эрхлэн гаргаж байна. Жилд ганц удаа буюу хоёр оны зааг дээрээс ирэх жилийн дэлхий дахины гол үйл явдлууд, салбар бүрийн онцлог, чиг хандлагыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн авторууд нийтлэн бичдэгээрээ “Turning Points” нь онцгой брэнд юм. Энэ удаад бизнесмэн Жэк Ма, нэрт найруулагч Даррэн Аронофски, зохиолч Саяака Турата, Болливудын жүжигчин Дийпика Падуконэ тэргүүтэй авторууд 2020 оны өнгө төрхийг зураглажээ. 

“Turning Points” нь дэлхийн 20 гаруй оронд хэвлэгддэг бөгөөд 2020 онд бид тус дугаарыг эрхлэн гаргаж буй 23 дахь улс болж байна. “Гэрэг” сэтгүүлтэй хамтарсан уг дугаарт дэлхийн шилдэг 23 нийтлэл, улс орнуудын мэдээлэл бүхий альманах болон Монголын улс төр, нийгмийн амьдралын тойм ба урлаг, спортын онцлох мэдээллүүд багтсан.  

Сэтгүүл нь 2020 оны хоёрдугаар сарын 14-нөөс худалдаанд гарах бөгөөд энэ удаад бид урьдчилсан захиалга авч уншигчдадаа хүргэж өгөх болсноо дуулгахад таатай байна. 

Та “Гэрэг” сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан “Turning Points-2020” дугаарыг захиалах бол энд дарж захиалгын хуудас бөглөөрэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...
Turning Points 2026 | Эргэлтийн цэгийн онцлох нийтлэлчид

Turning Points 2026 | Эргэлтийн цэгийн онцлох нийтлэлчид

Жил бүр улирах оны онцлох үйл явдлыг дүгнэн, ирж буй шинэ жилийн дүр зургийг хэрхэн тольдсоноо олон улсын нэр хүндтэй авторууд нийтлэн бичдэг нь “Turning Points” брэндийн онцлог билээ. Тэгвэл энэ удаагийн дугаарт салбар бүрийн онцлох ямар уран бүтээлч, судлаач, сэтгэгчид эсээгээ хуваалцсан бэ гэдгийг танилцуулъя.