Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Гэртээ байгаа мөртлөө л ядаргаанд орж буй хүний 4 шинж


Удаан хугацааны сэтгэл гутрал, ядаргаа, сэтгэл санааны тогтворгүй байдлаас үүдэлтэй мэдрэлийн тогтолцооны өвчлөлийг “архаг ядаргаа” гэдэг. Архаг ядаргааны үеэр хүний бие махбод өөрчлөгдөж, хямрах боловч олонх хүнд ил, хурц шинж тэмдэг илэрдэггүй тул удаан хугацаанд өвчлөх нь бий. Тиймээс дараах шинжүүдээс 3-аас багагүй нь илэрсэн бол “архаг ядаргаа” гэж үзэн, өдөр тутмын амьдралдаа анхаарах хэрэгтэй юм шүү.


1. Анхаарал төвлөрөхгүй


Ядаргааны шинж тэмдэг тархи, мэдрэлийн тогтолцоонд хамгийн их илэрдэг. Нэг зүйлийг удаан хийх, тогтмол хичээллэх, бусдын үг яриаг ойлгоход хүндрэл тулгарна. Учир нь архаг ядаргааны үеэр хүний биеийн байдал доройтох бөгөөд ой тогтоолт ч муудна. Хүний хэлсэн үг, чухал уулзалтыг ч мартах ба хэн нэгэн танаас асуулт асуухад хариулах гэж хэсэг хугацаа зарцуулах болно.

2. Идэх дуршил ихээр төрөх эсвэл буурна

Ядаргаа гормонд нөлөөлөх учир адреналин ялгаруулалтыг багасгана. Ингэснээр хэт их идэх хүсэл төрж, улмаар таргалах, бие хөндүүрлэх шинж илэрнэ. Ийм байдалтай удаан явбал ходоод өвдөх, зүрх базлах, нүүрэнд юм гарах зэрэг сөрөг шинж тэмдэг илэрнэ.

3. Сэтгэлээр унана

Хамгийн сүүлд хэзээ сэтгэл тэнүүн инээсэн бэ? Амралтаар явсан, 100 хувь аз жаргалтай байснаасаа илүү хамгийн сүүлд уйлсан, сэтгэлээр унаснаа санаж байна уу? Тэгвэл энэ нь мөн л архаг ядаргааны шинж юм.

4. Зан ааш өөрчлөгдөнө

Дээрх шинжүүдтэй холбоотойгоор зан ааш өөрчлөгдөж, сэтгэл санааны тогтворгүй байдал бий болно. Огцом уурлах, цочирдох, энгийн зүйлд ч бусдад гоморхох сэтгэгдэл байнга төрнө.

Эх сурвалж: Mentalhealth.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
2
3 өдрийн өмнө
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
санал болгох
1
17 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
11
0
0
2

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

nomin 2021.02.20 172.69.252.151

uuniig yaaj emchleh garah arga zamiig bchihgui bol niitleliin tsum utga n aldagdaj bna.

0 Хариулах


Зочин 2021.02.19 172.69.252.151

Ийм үед юу хийх хэрэгтэй байдаг юм бол оо. Туршиж үзэх гоё зүйл ч юм уу эсвэл ер нь яаж энэ байдлаасаа гарах ёстой юм бол? Таны бүх нийтлэлүүдийг уншдаг, дандаа гоё2 хэрэгтэй зүйл бичдэгт баярлалаа Алис эгч ээ. :))

0 Хариулах