Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гэртээ удаан суусан ч арьс үсээ гоё байлгах энгийн 7 арга


Гарч орохгүй нэг газраа удаан байвал арьс хуурайших, гэмтэх, янз бүрийн нөсөө толбо гарах өндөр магадлалтай байдгаас гадна сайн арчлахгүй бол хуурай, гэмтсэн чигээрээ үлдэх аюултай байдаг. Үс ч мөн ялгаагүй. Үүнийг маш энгийн байдлаар хэрхэн шийдэж болох тухай зөвлөгөөг хүргэж байна.


1. Тогтмол чийгшүүл 

Орчны чийгшил буурахад таны арьс, үс ч дагаад хуурайшиж эхлэх болно. Тиймээс чийгшүүлэгч тоник, наргил модны самрын тос, авокадо тос зэргийг ашиглаж, тогтмол нүүрээ чийгшүүлээрэй. Мөн омега-3, Е витаминаар баялаг хоол хүнс хэрэглэж, ногоон навчит ургамлаар хооллоорой.

2. Үсний маск хэрэглэх 

Наргил модны самрын тосыг үсэндээ хүртэл түрхэж болох бөгөөд гялалзсан сайхан харагдуулна. Мөн байгалийн гаралтай шампунь хэрэглэхээс гадна гоо сайхны дэлгүүрүүдээр зарагддаг тусгай үсний маск, тос авч ашиглаад үзээрэй.

3. Дасгал хийж, ус сайн уу 

Дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндээс гадна гоо сайханд ч нөлөөтэй. Биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулахаас гадна арьсыг гэрэлтсэн, зөөлөн болгоно. Ус сайн уух нь мэдээж, арьс, үсээ гоё байлгах хамгийн түгээмэл арга билээ. Дархлаа ч дагаад сайжрах болно.

4. Халуун уснаас болгоомжил 

Хүйтний улирал байх тусмаа та хэт халуун уснаас хол байхгүй бол таны арьсны чийгшлийг үгүй хийж, хуурайшуулдаг байна. Бүлээн усанд орж, бүлээн усаар нүүр гараа, үсээ угаах нь хамгийн зөв. Мөн гэрээсээ гарахгүй байгаа юм чинь гээд усанд орохгүй, арьс, үсээ арчлахгүй байгаад байж болохгүй шүү.

5. Үсээ “тайван” байлга 

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та угаасны дараа өрөөний хэмд өөрөөр нь хатааж, янз бүрийн индүүгээр индүүдэж, ороохгүй байх хэрэгтэй. Хамгийн эмзэг үе дээрээ байхад нь байнга энэ мэтээр үсээ оролдвол улам гэмтэх болно. 

6. Амин дэмтэй хоол хүнс хэрэглэ 

Гэрийн хоол тасралтгүй идэх нь маш сайн. Гадуур хооллохгүй байна гэдэг эрүүл хооллолтын зөв зам мөр юм шүү дээ. Тиймээс одоо аль болох ногоо, жимс идэж баяслаг хоол хүнсээр биеэ тэтгээрэй.

7. Иллэг хийх 

Үсэндээ бас нүүр, биеийн арьсандаа иллэг хийж, тэжээлийн тос сайн түрхээрэй. Иллэг хийх нь биеийн булчингууд төдийгүй эд эс ширхэг болгон тайвшрал бэлэлглэж, арьс үсийг гоёор нь байлгана.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
3
3 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
10
1
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.