Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Гэртээ 'уйдаж суугаа' алдартнууд юу хийж байна вэ?


Коронавирусийн дэгдэлтээс үүдэн дэлхий нийтээрээ хөл хөдөлгөөнөө багасгаж, гэртээ байхыг уриалж байгаа билээ. Олны танил алдартнууд ч энэ боломжийг ашиглан дотны хүмүүстээ цаг гаргаж, шүтэн бишрэгчиддээ гэнэтийн бэлэг барьж байна. 

Coldplay хамтлагийн дуучин Крис Мартин гэртээ мини концерт тоглож, инстаграмаараа шууд дамжуулжээ. Тэрбээр уг үзүүлбэрээ #TogetherAtHome гэж нэрлэсэн нь алдартнуудыг араасаа дагуулж, #TogetherAtHome хэштаг бүхий сошиал давлагааг үүсгээд байна. 

Тухайлбал, Жон Леженд түүнээс санаа аван бүтэн нэг цаг орчмын тоглолт хийж шүтэн бишрэгчдээ баярлуулжээ.   Мөн Кит Урбан (ЭНД дарж сонсоорой), Дэвид Фостер (ЭНД дарж сонсоорой) тэргүүтэй одод лайв тоглолтын давлагааг үргэлжлүүлж байна. 

Харин Жастин Бибер эхнэр Хейлигийн хамт "Why Is Everything Chrome" бүжгийн чалленжид нэгджээ. 

Тэгвэл "Өглөөний шоу" цувралын жүжигчин Марк Дюпласс "Корона" нэртэй цуврал хөгжим зохиож, заримыг нь бүр дуу болгоод байгаа гэнэ. ЭНД дарж сонсоорой.   

Арнольд Шварценеггер мэргэжилтнүүдийн зөвлөгөөг сонсож, аль болох гэртээ байхыг уриалсан байна. 

Мөн Лэди Гага эцэг эх, өвөө эмээ нь эрсдэлт бүлэгт багтаж байгаа тул аюулгүй байдлыг нь бодож уулзахаас татгалзаж байгаагаа инстаграмдаа бичжээ. 

Тейлор Свифтийн хайртай муур Мередит ч өөрийгөө тусгаарлаад байна.   

Тиймээс та ч бас гэртээ байж, хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрүүлээрэй.   

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.