Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Голомт банк ЦЕГ, Монголбанктай хамтран “Ятгах тусам нягтал-2” аяныг хэрэгжүүлж эхэллээ


Голомт банк Цагдаагийн Ерөнхий Газар, Монголбанктай хамтран цахим орчин дахь залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал-2” аяныг “Залилагчид боломж бүү олго” уриатайгаар 10 дугаар сарын 28-аас эхлэн хэрэгжүүлж эхэллээ.  

Тус аяныг энэ оны нэгдүгээр сард эхлүүлснээс хойш цахим орчин дахь залилан, луйврын гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.3 хувиар буурчээ. Гэсэн ч иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр мэдээллийн аюулгүй байдалд хянамгай хандах хэрэгтэй болж, цахим орчин дахь залилах гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс сэргийлэх мэдээлэл сургалт хүргэх шаардлагатай байгаа учраас ийнхүү үргэлжлүүлэх болжээ.

Энэ удаагийн аяныг санаачилсан Голомт банкны хувьд аяны хүрээнд олон улсын гүйлгээ, картын төлбөр тооцоо, интернэт болон смарт банкны үйлчилгээ, интернэт худалдаа, фэйсбүүк твиттер зэрэг сошиал сүлжээн дэх луйвар, залилан гэсэн үндсэн 5 чиглэлд анхаарлаа хандуулж, мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах талаар мэдлэг, мэдээллийг өргөн хүрээнд түгээж ажиллах юм. 

Монгол Улс цахим хэрэглээгээрээ Ази тивдээ 1 дүгээрт, дэлхийд 10 дугаарт орж байгаа нь манай улсын иргэдийн цахим хэрэглээ хэр өндөр байгааг илтгэж байна. 2016 онд буюу иргэдийн цахим хэрэглээ төдийлөн идэвхжээгүй байсан үед манай улсад цахим луйврын гэмт хэрэг бүртгэгдээгүй байсан бол 2017 онд 292, 2018 онд 688 болж, 2019 онд 7,000 болж огцом өсжээ. Улмаар цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цахим гэмт хэрэг өссөнөөр 2019 оны байдлаар 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.

холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Өндөрлөг бүхий 67 газарт сайжруулсан түлш борлуулах цэг байгуулж байна
2
1 цагийн өмнө
Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан, Орхонд халдвар нэмэгдэж, дотоодын халдвар 275 боллоо
3
18 цагийн өмнө
Монгол залуус сайн дураараа нэгдэж коронавирусийн хавьтал илрүүлэх системийн төсөл сана...
санал болгох
1
35 минутын өмнө
Дэлхийд гарцтай бизнесийн боломж
2
1 цагийн өмнө
Өндөрлөг бүхий 67 газарт сайжруулсан түлш борлуулах цэг байгуулж байна
3
2 цагийн өмнө
Инфографик: "40 жил 40 амжилт" буюу "Herbalife Nutrition" компанийн замнал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0