Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Goodfellas" болон "The Sopranos" киноны зохиолчид мафийн тухай шинэ цуврал хийнэ


"Deadline" сайтаас мэдээлснээр дэлхийн алдартай кино бүтээлүүд болох "The Sopranos", "Goodfellas"-ийн найруулагч, продюсерууд нэгдэн шинэ төсөл дээр ажиллах болжээ.

Продюсер Теренс Уйнтер, кино зохиолч Николас Пилегги нарт "Showtime" компани татгалзах аргагүй санал тавьсан гэнэ. 

Хэзээ гарах болон юуны тухай кино байх нь тодорхой биш байгаа ч АНУ-д үүрлээд буй муу муухай бүхнийг тэндхийн нэгэн мафийн гэр бүлээр дамжуулан харуулах гэнэ. 

Теренс Уйнтер Эммигийн шагналыг хүртсэн "HBO"-ийн "The Sopranos"-ийн гүйцэтгэх продюсероор ажилласан бөгөөд мөн "Boardwalk Empire" гэх цувралыг бүтээж, зохиолыг нь өөрөө бичсэн юм.

Николас Пилеггигийн хувьд тэрээр 1991 онд "Goodfellas" киноны зохиолоороо Оскарын шагналд нэр дэвшсэн билээ. Мөн 2019 онд гарсан "The Irishman", 2007 оны "American Gangster" зэрэг киноны продюсероор ажилласан.

Бид тэгэхээр гэмт бүлэглэлийн тухай тун сонирхолтой цуврал киног хүлээж болох нь ээ.

Эх сурвалж: Daily Mail

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
8 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.