UBLife Logo
GoT⚔️

GOT: Варисын үхэл ба цагаан морины утга учир

Б.Саруул
Б.Саруул
GOT: Варисын үхэл ба цагаан морины утга учир

"Хаан ширээний тоглоом" цуврал хэзээд үзэгчдийн эргэлзээн дунд орхидог. Тэдгээр асуултын тэмдэг дараагийн ангиудад тайлагдах нь ч бий, нууцлаг хэвээрээ үлдэх нь ч элбэг. "Хонхнууд" буюу наймдугаар бүлгийн тавдугаар ангид Долоон хаант улсын нийслэлийг үнсэн нурам болж буйг харах үзэгчдэд аймшигтай байсан нь гарцаагүй. Гэхдээ тус ангиас анзаарах чухал зүйл бас бий. 

Варис яагаад бөгжөө тайлав? 

Цувралын хамгийн ухаалаг, тооцоотой дүрүүдийн нэг болох “Цуу ярианы мастер” ийнхүү хаан ширээний тоглоомыг орхилоо. Вестерос даяар тархсан туршуулуудынхаа тусламжтайгаар нэр нөлөөгөө тогтоож, өрнөж буй үйл явдлыг бусдаас түрүүлж мэддэг Варис чухам ямар үйл сэдэж байгаад Дейенерисийн амнаас үхэх ял сонсоход хүрэв? Юун түрүүнд Варис цэргүүдийг ирэхээс өмнө захиа бичиж байсан бөгөөд нөхцөл байдал өөрчлөгдсөнийг мэдмэгцээ захиагаа шатааж, хуруунаасаа бөгжөө авсан. Тэрээр Жон Снөүгийн уг гарвалыг мэдсэний дараа Дейенерис биш, Жон хаан ширээг залгамжлах ёстой гэдэгт бүрэн итгэж байсан бөгөөд холбоотнууддаа энэ нууцыг илчилсэн захидал бичиж байсан нь тодорхой харагдсан. Түүнчлэн Варис бөгжөө авсан нь зүгээр ч нэг үйлдэл биш бөгөөд түүний төлөвлөгөөний нэг хэсэг бөгжинд нуугдаж байсан гэх таамаглал онлайнаар хамгийн их яригдаж байна. 

Дөрөвдүгээр бүлэгт Олена Тайрелл Жоффрейд хор өгч хороосноо хожим Жеймид хэлдэг (Петир Белишийн тусламжтайгаар Сансагийн хүзүүний зүүлтэд үрлэн хорыг шигтгэсэн гэх таамаглал хамгийн их яригддаг). Эндээс харахад Вестерост хор ашиглаж дайснаа устгах нь түгээмэл арга байсныг гэрчилнэ. Өөрөөр хэлбэл, Варис бөгжиндөө нуусан хорны тусламжтайгаар Дейенерис хороох санаа өвөрлөсөн байх магадлалтай юм. Энэ нь Марта хэмээх бяцхан охинтой ярилцаж буй хэсгээс тун илэрхий болж эхэлнэ. Цэргүүдийг ирэхээр өмнө Марта Варис дээр орж ирэх бөгөөд "Тэр хоолоо идэхгүй байна. Тэд намайг ажиглаад байх шиг байна" гэхчлэн ярихад Варис "Оройн хоолон дээр дахин оролдож үзье" гэж хариулдаг. Энэ нь гарцаагүй Дейенерисийг хордуулах тухай яриа гэдгийг контекстээс ойлгож болохоор байна. 

Охины барьсан тоглоом ба Арьяагийн унасан цагаан морь юуг илэрхийлж байна вэ? 

Тавдугаар ангид гарсан өөр нэг чухал хэсэг бол үнсэн товрого бол нийслэлийн нуранги дундаас гарч ирсэн морь. Тэгвэл уг дүрслэл Библид гардаг ба "үхэл" цайвар өнгийн морь хөлөглөдөг тухай дүрсэлжээ. Мөн Арьяагийн аврахаар хичээж байсан бяцхан охин тоглоомон морь барьсан нь жирийн нэг дүрслэл бус, бэлгэдлийн утга агуулсан байж болох юм. 

Нүүргүй бурханд үйлчилж явсан Арьяа Старкаар үхлийг бэлгэдсэн байж болох уу? Тэр төгсгөлийн ангид Дейенерисийг хөнөөх болов уу?   

Эх сурвалж: Buzzfeed, Ign.com

Яг одоо #GOT Бүлэг 8-ыг LookTV-ээр үзээрэй. HBO багц идэвхжүүлэхэд Бүтэн сарын турш ердөө 4’950₮.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
7
0
0
2
0
0
3
12

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.