UBLife Logo
Нийгэм

Г.Сайханбаяр: Афганистанд байгаа цэргийн багаа ойрын хугацаанд татах ажиллагаа явуулна

Г.Сайханбаяр: Афганистанд байгаа цэргийн багаа ойрын хугацаанд татах ажиллагаа явуулна

Батлан хамгаалахын сайдаар томилогдож байгаа Г.Сайханбаяраас сэтгүүлчид тодруулга авлаа.

Тэрбээр “2016-2020 онд Монгол Улсын Батлан хамгаалахын яам эрх зүйн шинэчлэлийн хоёр дахь үе шатаа хийсэн. Энэ бол ирэх 4 жилд хийх ажлын үндэс суурь нь бэлэн байгаа гэсэн үг. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллана. 

Цаг үеийн асуудал гэвэл иргэд, хэвлэлийнхний анхааралд байгаа Афганистанд байгаа ирэх ээлжийн бүрэлдэхүүний хүлээлгийн асуудал юм. Нийт 113 цэргийн алба хаагч бий. Тэдний 6 нь коронавирусийн халдвар авсан. Биеийн байдал нь харьцангуй гайгүй байгаа. НҮБ болон Олон улсын цэргийн багуудын эмнэлгийн хяналтад байгаа юм. Бид нар олон улсын авиа компаниудыг судалж, ойрын хугацаанд цэргийн багаа татах ажиллагаа явуулна” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Леонел Галлин: Найдвартай, бүтээмжтэй дүүжин замын тээврийн системийг ашиглалтад оруулахыг зорьж байна

Леонел Галлин: Найдвартай, бүтээмжтэй дүүжин замын тээврийн системийг ашиглалтад оруулахыг зорьж байна

БНФУ-ын “Пома групп”-ийн Олон улсын төслүүдийг хариуцсан захирал Леонел Галлин Монгол Улсад хүрэлцэн ирж, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй дүүжин замын тээврийн төслийн явц, гүйцэтгэлтэй танилцан хяналт тавин ажиллаж байна.