Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Гурван өрөө байраа утгаар нь тохижуулсан минималист хос


Байраа жинхэнэ утгаар нь минималист байдлаар тохижуулсан сингапур хосын бичлэгийг YouTube-д 1.4 сая хүн үзжээ. Тэд 65 м.кв бүхий гурван өөрөө байранд 2019 оны эхээр нүүж орсон бөгөөд минималист хэв маяг руу шилжсэнээр өрөөнүүд илүү зайтай болж, олон төрлийн эд хогшилд анхаарал хандуулах, арчлах шаардлагагүй болжээ. 

Тэднийг байраа хэрхэн тохижуулсныг харцгаая.  

Зочны өрөө 

ЗурагТайлбар







Зочны өрөө болон гал тогооны хэсэг нэг том өрөөнөөс бүтнэ. Том өрөөнд ердөө хоёр ширхэг зөөлөн буйдан (beanbag), спикер, ногоон ургамал л байх аж. Глогийн (Glo) гэрт зурагт байхгүй. Шаардлагатай үед зөөврийн проектор ашиглаад кино үзчихнэ, спикерээр хөгжмөө сонсчихдог гэнэ. Харин зочин ирэхээр бол угсардаг ширээ, сандлаа байрлуулаад л хооллох орчин бүрдүүлчихдэг аж.   

Гал тогооны хэсэг 

ЗурагТайлбар



Гал тогооны хэсэг хэчнээн минимал байгааг хардаа?   

Унтлагын өрөө

ЗурагТайлбар


Унтлагын өрөөнд ор, хувцас хийх шургуулгаас өөр юу ч байхгүй гээд боддоо.    Хос хоёр өдөр тутмын амьдралаа хөнгөвчлөх үүднээс цөөн тооны, ижил загвартай хувцас өмсдөг болжээ. 

Ажлын өрөө 

ЗурагТайлбар


Хос хоёр гэрээсээ ажилладаг учраас ажлын өрөө нь тэдний хувьд оффисын үүргийг гүйцэтгэдэг байна. Ширээний ард удаан суувал хөдөлгөөний дутагдалд орох учраас шалан дээр сууж ажиллахыг илүүд үзжээ. Учир нь, ингэж суувал хөл хурдан чилэх учраас ойр ойрхон байрлалаа өөрчилж, хөдөлгөөн хийж байдаг ач холбогдолтой гэжээ.  

Угаалгын хэсэг

Гал тогооны өрөөний цаана байрлах жижиг буланг уулгын хэсэг болгон тохижуулжээ. 

Минималист хосын бичлэгийн эндээс үзээрэй.    (Инстаграм хуудас нь: thoughtworthyco)

Эх сурвалж: Mashable

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
19 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
2
32
5
2
1
4
1

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.01.30 202.179.31.16

huuhedtei bolood l duusaa

0 Хариулах


t 2020.01.25 202.126.88.137

ene hoyort barag neg oroo bair l hangalttai bsiin bishuu hhe

0 Хариулах


сарнай 2020.01.25 84.3.126.168

элдэв хог цуглуулж стрессдэхгүй цаанаасаа л амар амгалан тайвшрад мэпрээд зүгээр юм бна

0 Хариулах


Chimgee 2020.01.24 192.82.73.179

Arai uitgartai yumaa. Minimalist baij bno gehdee arai l eli huli yumaa.

0 Хариулах


Зочин 2020.01.29 202.126.89.30

Минималист биш

1 Хариулах


1000 2020.01.24 202.72.244.219

nasand hursen humuust boloh bh. huuhedtei ail ih carmailt gargah bha.

0 Хариулах