Сурагчдаасаа гэнэтийн бэлэг аваад баярын нулимс унагаж буй дунд сургуулийн багшийн сэтгэл догдлуулсан бичлэг олон мянган хүнд хүрчээ.
Небраска мужийн Логан Фонтенелл дунд сургуулийн багш Три Пэйн хоёр долоо хоногийн өмнө ангиасаа пүүзээ хулгайд алдсан юмсанж. Үүнийг мэдсэн сурагчид дундаасаа мөнгө цуглуулан багшдаа гэнэтийн бэлэг барьжээ. Тэрбээр сурагчдынхаа бичсэн захидлыг уншаад, итгэж ядан тортой бэлгийг задалж байгаа нь бичигджээ. Пэйн хайрцганд шинэ хос гутал байгааг хармагцаа нулимс унагасан бөгөөд сурагчид халуун тэврэлтээр багшийгаа бүчин авч байгаа нь дүрс бичлэгт буужээ.
Эх сурвалж: CNN