UBLife Logo
GoT⚔️

HBO "GOT"-ийн зарим жүжигчдийг Emmy Awards-т нэр дэвшүүлээгүй шалтгаанаа тайлбарлалаа

Б.Саруул
Б.Саруул
HBO "GOT"-ийн зарим жүжигчдийг Emmy Awards-т нэр дэвшүүлээгүй шалтгаанаа тайлбарлалаа

Сүүлийн 10 жил үзэгчдийг байлдан дагуулсан HBO-ийн "Хаан ширээний тоглоом" цуврал энэ жил албан ёсоор өндөрлөсөн. Тус цуврал өнгөрсөн долоо хоногт болсон Primetime Emmy Awards-ийн 32 номинацид нэр дэвшиж түүхэн дээд амжилт үзүүлсэн билээ. Харин Мелисандра, Бриенна, Тион нарын дүрийг чадварлагаар бүтээсэн уран бүтээлчид болох Гвендолин Кристи, Карис Ван Хаутен, Алфи Аллен нар шагналд өөрсдийнхөө нэрийг нэр дэвшүүлсэн. 

Тус шагналд нэр дэвших уран бүтээлчдийг ихэвчлэн тухайн телевизийн суваг нь сонгодог. Харин ямар шалтгааны улмаас HBO эдгээр жүжигчдийг шагналд нэр дэвшүүлээгүй болохыг HBO сувгийн хөтөлбөр хариуцсан захирал Кейси Блойс тайлбарласан байна. 

Тэрбээр "Emmy Awards-т хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг сонгоход стратеги хэрэгтэй. Хаан ширээний тоглоом бол онцгой бүтээл. Хэрэв бид нэг цувралаас хэтэрхий олон жүжигчнийг нэр дэвшүүлбэл зохион байгуулах хороо номинаци бүрээс нэгийг хасах нь ойлгомжтой. Тиймээс бид стратегитай бодох хэрэгтэй" гэжээ. Мөн HBO нэр дэвшүүлээгүй ч тус сувагт хамаарах уран бүтээлч шагналд нэр дэвшсэн байвал дэмжих болно гэдгийг Блойс нэмж хэлжээ. 

Түүнчлэн "Change.org" сайтад 1.6 сая хүн цахим гарын үсэг цуглуулж, "Хаан ширээний тоглоом" цувралын 8-р бүлгийг дахин хийхийг шаардсан. Энэ тухайд Блойс "Үзэгчдийн сэтгэлд хүрсэн, алдартай цувралд ч сул тал бий. Үүний нэг нь цувралыг хэрхэн дуусгах тухай асуудал юм. Олон үзэгчид цувралыг яаж төгсгөх талаар өөр өөрийн гэсэн санал байгаа. Эндээс л асуудал урган гарч байна. Үзэгчид цахим гарын үсэг цуглуулсан нь тэд цувралд хэр их ач холбогдол өгч, дурлаж байгаагийн илрэл болов уу. Харин бид сүүлийн бүлгийг дахиж хийх тухай тийм нухацтай авч хэлэлцээгүй. Төгсгөлийг өөрөөр хийнэ гэдгийг би төсөөлөх ч үгүй байна" гэжээ. 

Кейси Блойс наймдугаар бүлэг дууссаны дараахан ч мөн энэ асуудалд тайлбар хэлж байжээ. Тэрбээр төгсгөлийн ангийг найруулсан Д. Б Уайсс, Дэвид Бениофф нарыг гайхалтай сайн ажилласан хэмээгээд бүх хүнийг сэтгэл хангалуун үлдээх боломжгүй гэсэн байна. 

Эх сурвалж: Vanity Fair

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.