Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

HBO “The Long Night” цувралыг цуцалж, "House of the Dragon" -ийг бүтээхээр болсноо мэдэгдлээ


HBO компани алдарт "Хаан ширээний тоглоом" цувралыг дууссаны дараа Төмөр сэнтийн төлөөх тэмцэл өрнөхөөс хэдэн мянган жилийн өмнөх үйл явдлыг харуулсан цувралыг бүтээх ажилдаа ороод байсан юм. Шинэ цувралын зохиолыг Жейн Голдман бичиж, Жорж Р. Р. Мартин зөвлөхөөр ажиллаж байсан ба цувралд “King's Landing” буюу Долоон хаант улсын нийслэл, луу, төмөр сэнтийн тухай гарахгүй, харин Вестеросын нууцлаг түүх, Цагаан алхагчдын гарал үүслийн талаар өгүүлнэ гэх мэдээллийг өгч байсан. Жүжигчин Наоми Уоттсын гол дүрд нь тоглосон “The Long Night” (киноны нэрийг албан ёсоор тогтоогүй байсан) цувралын зураг авалтын эхний хэсэг Умард Ирландад хийгдэж, өнгөрсөн долдугаар сард дуусчээ. 

Гэвч HBO компани “The Long Night” цувралыг цуцалсанаа албан ёсоор мэдэгдэж, оронд нь Таргариений удмын тухай өгүүлэх "House of the Dragon" цувралыг бүтээхээр болсон байна. Тус цувралын зохиолыг Жорж Р. Р. Мартины шинээр гаргах гэж буй "Гал ба Цус" зохиолоос сэдэвлэж байгаа гэнэ. Райан Кондал цувралын зохиолыг бичиж,  Жорж Р. Р. Мартин гүйцэтгэх продюсерээр ажиллахаар болжээ. 

"House of the Dragon" цувралын үйл явдал "Хаан ширээний тоглоом"-оос 300 жилийн өмнөх үйл явдлыг харуулна гэжээ. Одоогоор тус цуврал хэзээ нээлтээ хийх нь тодорхойгүй байна. 

Эх сурвалж: The Verge 

холбоотой мэдээ
1
2020.03.20
Жорж Р.Р.Мартин хөл хориог ашиглан "Game of Thrones" зохиолоо удахгүй бичиж дуусгана
2
2019.10.04
"Жейми Ланистер" шүтэн бишрэгчдийнхээ элгийг дэвтээв
3
2019.09.20
Кинонд 23 удаа "үхсэн" жүжигчин Шон Бин эцэст нь үхдэг дүрд дахин тоглохгүй гэжээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Индонезийн Хөдөө аж ахуйн яам коронавирусийн халдвараас сэргийлдэг зүүлт гаргасан гэв
2
18 цагийн өмнө
Инстаграмын хатан, хаан гэгдэж буй виртуал инфлюенсерүүд нийгэмд хэрхэн нөлөөлж байна вэ?
3
19 цагийн өмнө
Г.Сайханбаяр: Афганистанд байгаа цэргийн багаа ойрын хугацаанд татах ажиллагаа явуулна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.