Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Навч, навч, навчис

Харин одоо “Баяртай” гэж хэлэх цаг иржээ.


Тоологдох, эс тоологдох. Өгүүлэгдэхүүнгүйгээр оршигч, тодотголгүйгээр ойлгогдогч. Ганц тоонд ч олуул, олон тоонд ч ганцаархнаа... Уруул шиг, шүхэр шиг, ээмэг зүүлт шиг гоё, бүр зүрх судас шиг энхрий. Үхэл шиг чухал, үрэгдэгсэд шиг нандин. Навч, навчис гэж ийм л зүйл харагддаг. Ургахдаа ч, унахдаа ч төгөлдөр төгс. Улирал эзэгнэчихээд, үзэгдэл ёсоор арилагч. Харин одоо намарт, навчинд “Баяртай” гэж хэлэх цаг иржээ.  

Навч, навч, навчис. Бетон хашаа, цардмал гудамж, шилэн байшингуудаас өмнө энд модод ургаж байсныг дурсах гэж тайралгүй үлдээсэн ганц хоёр улиаснаас навч нэг нэгээрээ тасарч Улаанбаатарт намар ирж буцдаг юм. Ахиад л адал баян гэгдэж намар ирчихсэн, навч шарлачихсан байна. “Ай даа, намар цаг алтан сайхан цаг” гэж Б.Зангад гуайг анх 35 жилийн өмнө радиогоор цангинуулж байх өдийд манай хот дун шар дундаа алтранхан халиурдаг байж. Тэгэхэд модод дурсгал төдий ганц нэгээрээ биш, унаж буй навчсынхаа араас дуулалдан шуугилдахаар олуул ургадаг байлаа. Модод амьдардаг байхад үүрээс авахуулаад шүүрдэж бардаггүй навчин далайтай баян намар манай энд ирдэг байлаа.

Цай аягалаад “Терминал 12”-ыг сонссон шиг 2019 оны аравдугаар сарын 1-ний 17 цагт цонхон тушаа азнав. Намрыг хайна. Өнгийг нь хайна. Шар, шар ногоон, улаан, улбар, бов борхон навчсыг хайна. Ганц хоёр моддын навчис ганц нэгээрээ тасарч уйтай хэрэм, балгасын ёроолд хийсч ирээд хэвтчихсэн нь Улаанбаатарын намар. Мододгүй учраас навчгүй, навчисгүй учраас өнгөгүй. Зэвхий саарал намар. Ирэх, буцах нь чимээ аниргүй. 

Тэнд нэг бүсгүйн улбар цув, шаргал алчуур бетон хашаа, цардмал гудамж, шилэн байшингуудын үнсэн саарал дунд хамгийн гоё ганц тод навч шиг үзэгдээд өнгөрөв. Алив, бүсгүйчүүд ээ, алтан шаргал, улбар хүрэн, бор, ногоон, зөөлхөн, дулаахан алчуурнуудаа зүүгээч. Навч шиг гоёхоноор хүзүүндээ хийсгээч. Навчсыг хармаар, навчсыг үнэртмээр бол алчуураа дэлгэ. Мододгүй, навчисгүй хотын бүсгүйчүүд ядаж алчуураараа навч орлуулах хэрэгтэй шүү дээ. Тайлаад тавих цагт чинь намрыг буцаасан навчист “Баяртай” гэж хэлье. 

  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.10.22 39.120.148.24

Сайхан бичжээ. Дүрслэл сайтай. Харин УБ т маань намрын өнгө тэгтлээ үгүй болсоныг анзаараагүй юм болов уу. Хэтрүүлсэн мэт санагдлаа.

0 Хариулах