Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: November rain

Сүүлчийн бороо орж амжаагүй .


Улаанбаатарт аравдугаар сарын 31-нд 10 хэмийн дулаантай цаг налайж байхад яаруу дааруу өвлийн тухай бодож тэвдээд хэрэггүй ээ. Сүүлчийн бороо орж амжаагүй ч юм билүү. Илүү сартай намар цаг хугацаанаас түр алдуурах, жам ёсыг зуурхан саатуулах, байж боломгүйг зураглах завшаан юм байна. Гэсэн ч одоо ингээд өвөл ирдгээрээ ирнэ. Үгүй ээ, хуанли эргэмэгц бороо орно. Арваннэгдүгээр сарын бороо байгалийн аймшигтай романтик үзэгдэл шүү дээ. Анхныхаас сүүлчийнх нь, бүр арваннэгдүгээр сарынх нь илүү ариун, илүү хүйтэн, илүү гунигтай байхыг хэн мэдлээ. Алдарт Guns N' Roses хамтлагийн November rain-ийг саная л даа. 

 “Харц нүдэнд чинь нэгэнт хургасан 

Хашгирч дуусаад номхорсон хайр, 

Хонгор минь, чамайгаа тэврэхэд

Хоосон мэдрэмжинд хүлэгдэх чинь

Хорвоо дээр мөнх зүйл үгүйнх аж. 

Янаг сэтгэл ямархан байдгийг

Яг адилхан мэдэх ч хоёулаа 

Асах дөлийг нь дүрэлзүүлье гэхнээ 

Арваннэгдүгээр сарын хүйтэн бороонд тэсэшгүй...”

Энэ хамтлагийг бишрэгч биш байсан ч домогт November rain дууг сонсоогүй, сонсоод шүтээгүй, шархираагүй залуу хүн ховор болов уу. 1991 онд синглиэр нь олны сонорт хүргэж, 1992 онд хагас сая ам.доллараар клипийг нь бүтээн тухайн цаг үеийнхээ нүдийг бүлтийлгэж байсан гайхамшиг. Эксл Роуз, Стэфани Сэймур нар клипэнд хуримлагч хосуудын дүрийг бүтээхдээ үнсэлцдэг хэсэг 90-ээд оны монгол залууст дурлалын хичээл №1 болсон гэвэл хэн ч маргахгүй дээ. Youtube дэх хуучны клипүүдээс хамгийн олон буюу тэрбумхүн үзсэн рекордыг November rain 2018 оны долдугаар сараас хойш эзэмшиж байна. Guns-чууд энэ дуугаа төгс болохыг 1983 онд зохиосон даруйдаа л мэдэрч байсан ч бүтэн найман жилийн турш боловсруулж байж дуусгасан юм билээ.  

Арваннэгдүгээр сарын бороонд Улаанбаатар даяараа энэ дууг сэтгэлдээ хадаан өнжих биз. Харин маргааш нь өвөл болсон ч яах вэ. “Асах дөлийг нь дүрэлзүүлье гэхнээ арваннэгдүгээр сарын хүйтэн бороонд тэсэшгүй” гэнэ үү?    

холбоотой мэдээ
1
2019.11.22
Өнөөдрийн зурвас: Дурлал
2
2019.11.20
Өнөөдрийн зурвас: Чишш, сэтгүүл шилжих мөч...
3
2019.11.18
Өнөөдрийн зурвас: Үхэж үзээгүй Фауст
санал болгох
1
36 минутын өмнө
2019 оны "Miss Universe"-ээр Өмнөд Африкийн мисс Зозибини Тунчи тодорлоо
2
1 цагийн өмнө
Гэрэг: Улаанбаатар ямар үнэтэй вэ?
3
2 цагийн өмнө
Л.Чинбат: Хүнсний салбарын бизнесээс гарахаар шийдлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin n bnoo 2019.11.03 202.126.88.192

iimerhuu niitleluud bwal bas boljiin shd❤️❤️❤️

0 Хариулах


Зочин 2019.11.03 202.126.88.208

Yu soliorood bgnbee guns n roses ireh yumuu

1 Хариулах


Зочин 2019.11.02 202.9.43.0

mundag ymaa.Saihan bichij b.entsetseg

0 Хариулах


Зочин 2019.11.01 192.82.69.73

Delhiin dulaaral bolood bgm bishu?

0 Хариулах


Байнгын уншигч 2019.11.01 203.91.112.6

Үнэхээр тасархай байлаа. Яг одоо сонсож байна. Баярлалаа Б.Энхцэцэгээ

0 Хариулах


Зочин 2019.10.31 202.55.188.88

ооё романтик бичдийн бэ нийтлэгч (y)

0 Хариулах