Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Арванхоёрдугаар сарын бэлэг

Тэр миний таньдаг, хааяахан хяламхийн хардаг ханын цаг шиг өдөр тутмын зүйл байхаа больж.


Арванхоёрдугаар сар юугаараа гайхамшигтай юм бэ? Хэзээ хэзээгүй гарах шинэ оны гялбаанаас тэр үү? Улирч байгаа оноо үтэр үдэх гэсэндээ юм уу? Хуучин шинээр солигдох хормыг хүлээх тэсгэл алдсан дэврүүн өдрүүд жил жилийн арванхоёрдугаар сарын 31 хоногийг нүд ирмэх зуур хийсгэж байгааг анзаараач.   Арванхоёрдугаар сар бусад сарын адил урьд өмнө байгаагүй, ирээгүй цаг хугацааг авчирдаг атал урьд өмнө үзээгүй цоо шинэ жил цоо шинэ 12 сараа дагуулж яваа гэхээр л оны сүүлчийн энэ сар л хамгаас хуучин мэдрэмжүүдэд хүлэгдэх юм. Арван тав хоногийн дараа шинэ он гарах гэж буй энэ өдөр ч ямар ч шинэ зүйл хэзээний хуучин шиг л санагдаж байна уу.  

Арванхоёрдугаар сард бодлогоширч, гайхаж дуусав. Хайр найргүй урсаж байгаа цаг хугацаа надаас өөрийн хүслээр зугтах тусам би өөр рүүгээ улам дурлан тэмүүлж, үйж дуусах юм. Яг одооноос эхлээд гэрэл гялбуулан алсрах хуучны сүр хүчээс зуурч үлдэхийг хүсэвч тэр миний таньдаг, хааяахан хяламхийн хардаг ханын цаг шиг өдөр тутмын зүйл байхаа нэгэнт больж. Цаг хугацаа гэж юу болох, галт тэргээр туулах, эс бөгөөс хүрч эс очих орон зай шиг хязгаартай, хязгааргүйн тухайд ухаж сонирхдоггүй он жилүүд гэж байдаг нь залуу нас юм байна. Тэр өөрөө л над руу тэмүүлэн дүүлэн ирсэн мэт өглөө өглөөн нарнаар өсгөн торниулж, өнгө зүс гийлгэж өгсөөр л байсан. Үс минь л урсаж, үдэш болсон ч урссаар л байдагсан. Дандаа л ингэж урган төлжиж, өглөө бүр шинэ сайхан байдагт нь хүн ямар их дасдаг юм. Гэтэл гэзэг үс биш, гагцхүү цаг хугацаа л урсдаг аж. 

Залуу насыг шувууны сүүдэр дайрч өнгөрөхийн дайтай хормын зүйл гэж хэлэхийг шүлэг л гэж боддог, догдлон уншдаг 30 жил хүний амьдралд байдаг юм аа. Салахын аргагүй гоё учраас ахархан мэт санагддаг, салж одохын чинээ санадаггүй юм. Цаг хугацааг урсгах жам ёс хэмээгч нь хорвоогийн мухарт далдын далд хэвтэх хуучин хайрцагт түгжээтэй л байж байдаг даалимбанд боодолтой зүйл шиг хэзээ ч сонирхол татахгүйг хэлэх үү. Түүний түлхүүрийг манцуйтай байхаасаа л халаасалчихаад хором хормоор хорвоогийн мухарт далдын далд хэвтэх хуучин хайрцаг тийш уйлж инээн гэтэлгэн зүглэж явдгаа хүн ер нь мэддэггүй юм байна даа. Түшин босгож, ургуулж төлжүүлж, өнгөлөн гялалзуулж өгснөөсөө урван холддог, урсан оддог цаг хугацааны занг хүн яг хэдийд мэддэг хэрэг вэ. Лав л ирэхэд нь биш, хамт байхад нь ч биш. Харин чамаас ялимгүй холдож чиний залуухан цаг үе элэн өнгөрч байхыг бяцхан мэдрэх төдийхөн агшинд л аан, энэ чинь цоо шинэ хүмүүсийн эрин үеийн эхэнд зогтусан зогсож байгаагаа, цаг хугацаа чамд ямар ихийг өгснийг нь хайр найргүй хүртэж өнгөрүүлснээ мэддэг ажээ.

Энэ жилийн арванхоёрдугаар сар надад ийм л шинэ зурвас илгээсэн. Би үүнд хязгааргүй талархан 45 насны минь бэлэг хэмээн хүлээн авав. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.