Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Сэтгүүл зүйн шүүмж-2019” уралдааныг М.Энхбаатар тэргүүлэв

Сэтгүүл зүйн салбарт мэргэжлийн шүүмжлэгчид бэлтгэгдэж эхэлж байна.


“Балдорж” сан, СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн монгол хэл, хэлний соёл судлалын профессорын багтай хамтран уламжлал болгон явуулж буй сэтгүүл зүйн шүүмжийн уралдааны 2019 оны шалгаруулалтын дүнг зарлах ёслол өнгөрсөн баасан гаригт болов. Энэхүү уралдаанд оролцогчид нь сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагналд шалгарсан бүтээлүүдийг үнэлж дүгнэсэн, задлан шинжилсэн шүүмж бичлэгээр өрсөлддөг билээ. 

Шинжлэх ухааны академийн Угсаатны зүй, соёлын өвийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан М.Энхбаатар “Балдорж-2018”-ын Гранпри шагналыг хүртсэн “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдмаа нарын “Уул уурхайтай “ханилсан” орчин цагийн малчин” сурвалжлагад зориулан бичсэн шүүмжээрээ энэ оны шүүмжлэгчдийг тэргүүллээ. Удаах байруудад РТМУС-ийн сэтгүүл зүйн IV курсийн оюутан Э.Булган, Б.Хорвоо нарын залуу судлаачид шүүмжийн бүтээлээрээ шалгарав. 

“Энэ жил гурав дахь удаагаа зохиогдож байгаа сэтгүүл зүйн шүүмжийн уралдаанд ирүүлсэн ажлуудтай нэгбүрчлэн танилцаж байхад сэтгүүл зүйн салбарт мэргэжлийн шүүмжлэгчид бэлтгэгдэж эхэлж байна гэж дүгнэлээ. Өмнөх хоёр удаагийн уралдаанаас ялгаатай нь саяын шалгаруулалтаас энэ салбарт шүүмж хөгжлийн чиг зургийг тодорхой болгох чанар чансааг олж харсан” гэж доктор, дэд профессор, Балдорж шагналын болон энэхүү шүүмж уралдааны шүүгч П.Батхуяг олзуурхан өгүүлэв. 2019 оны сэтгүүл зүйн шүүмжийн уралдаанд 21 хүн шүүмж ирүүлснээс дийлэнх нь оюутан, магистр, докторант өрсөлдсөн нь залуу судлаачдын идэвхтэй байр суурийг илэрхийлэх онцлог болсон байна. 

СУИС-ийн захирал, доктор, профессор, шүүмжийн уралдааны шүүгч Э.Сонинтогос “Аливаа салбарт шүүмж гэж хатуу боловч үнэн үг хэлэгдэж тухайн салбарыг хөгжүүлдэг. Тиймээс сэтгүүл зүйн шүүмжид сэтгүүлчид дасах ёстой юм” хэмээв. 2019 оны сэтгүүл зүйн шүүмжийн уралдаанд энэ салбарын оюутан, судлаачдаас гадна монгол хэл, угсаатны зүй зэрэг өөр чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг хүмүүс цөөн бус оролцож, чанартай бүтээлүүдээр өрсөлдсөнийг тэрбээр онцолж байлаа.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
20 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.