Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Х.Авидмаа: Хийж байгаа зүйл чинь том, жижиг байх нь хамаагүй эхэлсэн зүйлдээ тууштай байж чадвал хэзээ нэгэн өдөр үр дүнгээ өгнө


Хаалгаар нь ороход л шинэхэн бялууны үнэр хамар цоргин, пянз тоглуулагчинд намуухан хөгжим эгшиглэх, тухтай, дулаахан энэ газар бол “Evelyn’s Oven” кафе юм.  Хөргөгчин доторх бялуу, эклерийг харахад арааны шүлс асгарч, тухлан суугаад төрөл бүрийн амттан идмээр санагдана. Нарийн боов, бялуу нь зуухнаас гараад шууд л таны гарт очих энэ газрын үүсгэн байгуулагч Х.Авидмаатай ярилцлаа.

-Сайн байна уу, та өөрийгөө товчхон танилцуулаач.

-Намайг Авидмаа гэдэг, 23 настай. Их засаг Олон улсын их сургуулийг Зочлох үйлчилгээний менежмент мэргэжлээр сурч, төгссөн. Эхлээд Солонгос хэл судлалын ангид орсон ч нэг сар болоод л миний хийх зүйл биш гэдгийг ойлгоод сургуулиасаа гарсан юм. Түүний дараа хэсэг ажил хийж үзээд, ер нь эзэмшсэн мэргэжилтэй байх нь  чухал гэдгийг ойлгосон учир энэ мэргэжлээр сурсан даа. Одоогоор энэхүү бялуу, амттаны газраа ажиллуулж байна.

-Хэзээнээс бялуу хийх дуртай болсон бэ?

-Анх аравдугаар ангидаа бялууны бэлэн зуурмаг аваад, хольж хутгаад хийж үзсэн чинь дажгүй болчихсон. Тэгээд л их урам авсан шиг санагддаг. Түүнээс хойш найзуудынхаа төрсөн өдөрт зориулж, эсвэл зүгээр л гэртээ бялуу хийх дуртай болсон. Их сургуулийн гуравдугаар курст сурч байхдаа “Татука бейкери”-д ажилласан ба тэр үед л энэ бол миний цашид хийх ёстой зүйл мөн байна гэдгийг ойлгосон.

-Бялуу хийхийн юу нь сайхан байдаг вэ?

-Би их олон төрлийн сонирхол, хоббитой л доо. Гэрийнхэн маань намайг дуулах дуртай учир урлагийн хүн болохыг дэмжиж, багш маань математикийн хүн болно гэж боддог байсан. Гэхдээ олон жил бялуу хийгээд, энэ чиглэлээр ажиллаж үзээд өөрийгөө анзаарахад энэ л миний хамгийн сайн чаддаг зүйл юм байна гэдгийг ойлгосон. Үүнийг хийхдээ л би хамгийн тууштай, идэвхтэй байж чаддагаа олж мэдсэн гэх үү дээ. Тэгээд л энэ газраа нээсэн.

-Өөрийн гэсэн бизнесээ нээж, ажиллахад ямар бэрхшээл тулгарч байна?

-Evelyn’s Oven үүдээ нээгээд дөрвөн сар л болж байна. Гэхдээ нээхээсээ өмнө бараг хоёр жил гаруй хугацаанд судалгаа хийсэн. Хүүхдээ төрүүлсний дараа гэртээ суух хугацаа маань ч давхцаж таарсан учир энэ зуур аль болох өөрийгөө хөгжүүлж, шинэ жор, технологиуд туршсан. Мэдээж аливаа ажлыг эхлэхэд хүн болгонд бэрхшээл тулгардаг. Гэхдээ өөрөө хичээгээд, бүх зүйлээ сайтар төлөвлөөд, эрсдлийг тооцоолж чадвал болохгүй зүйл үгүй гэж боддог.

-Evelyn’s Oven нэрний утга юу юм бол?

-Манай охиныг Ивээлэн гэдэг. Охинтой болж байгаагаа мэдээд кафегаа нээхээр төлөвлөж эхэлсэн. Evelyn гэдэг үг Ивээлэн гэж сонсогдож байгаа болохоор охиныхоо нэрээр нэрлэсэн юм.

-Бялуу хийдэг бусад олон газраас танайх юугаараа ялгарах вэ?

-Үйлчлүүлэгчиддээ халуун дулаан мэдрэмж төрүүлэхийг чухалчилдаг. Тэдэнд баяр хөөр бэлэглэх жижиг зүйлс дээр бас их анхаардаг. Тэгээд хамгийн чухал нь идэж байгаа зүйлдээ огт санаа зовохгүй байгаасай гэж хүсдэг. Энэ хэзээнийх бол, дотор нь юу орсон бол гэж хүмүүс санаа зовдог шүү дээ. Нэг дүгээрт манай бялуу ямар ч эргэлзээгүй шив шинэ. Хоёрт элсэн чихрийн агууламж харьцангуй бага, бэлэн крем ашигладаггүй, бүгдийг өөрсдийн жороор, гараараа хийдэг учраас эрүүл амттан гэж хэлнэ. Гуравт бид гадуур түгээмэл байдаг чийзкэйк, брауни, кекстэй бялуу хийдэггүй. Яагаад гэвэл бүгд л тэдгээрийг хийдэг учир арай өөр амт мэдрэхийг хүссэн хүмүүс манайд ирдэг дээ.

Хог хаягдлыг багасгах зорилгоор авч явдаг уутаа сонингийн цаасаар хийсэн байдал-Бизнес хийхээр зорьж буй үеийн залуустаа өгөх зөвлөгөө бий юу?

-Миний насны олон залуус нийлж нэгдэн, шинэ бизнес эхлүүлж байдгийг нээрэн анзаарсан шүү. Зоригтой, авьяастай залуусыг хараад бахархмаар санагддаг. Гэхдээ заримд нь тууштай чанар дутагдаж байгаа мэт санагддаг. Жишээлбэл маш гоё зурдаг хүүхэд ил захидал хийж байгааг хараад, хамтарч ажиллах гээд холбогдоход аль хэдийн хийхээ больчихсон байдаг гэх мэт. Хийж байгаа зүйл чинь том, жижиг байх нь хамаагүй эхэлсэн зүйлдээ тууштай байж чадвал хэзээ нэгэн өдөр үр дүнгээ өгнө гэж боддогоо хуваалцмаар байна.

-Цаашдын зорилгоо хуваалцаач, Evelyn’s Oven өөрийн гэсэн үйлдвэртэй болох уу?

-Олон хүнд хүрэх зорилгоор дахин салбар нээх зорилго бий. Жижигхэн, тав тухтай орчин өөрөө манай хэв маяг учраас шинэ салбар ч бас ийм л байх болно. Одоогоор үйлдвэр гэх мэт зүйлсийн талаар бодоогүй. Саяхан Хонконгод бялуу хийх сургалтанд суугаад ирлээ л дээ. Өөр орны хүмүүстэй жороо солилцож, туршлага судалсан. Энэ туршлагадаа тулгуурлаад шинэ бүтээгдэхүүн гаргана. Мөн бялуу хийх сургалт явуулахаар төлөвлөж байгаа. Магадгүй хэн нэгэн өөрийнхөө нууц авьяасыг нээх ч юм бил үү.

Ярилцсан: М.Тэргэл

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

avidaag demjigch emegtei 2020.01.28 64.119.19.92

chi odoo hiij baigaagaasaa ch iluu zuiliig hiij chadna <3

0 Хариулах


Ariuntsetseg 2020.01.22 103.57.93.65

Naiziinhaa ohind amjilt husie. Mundag ohin shuu.

0 Хариулах


Зочин 2020.01.22 66.181.166.134

sonin ariun tsevert taarch bga yu? soningoo yaj ariutgaj bga ve?

0 Хариулах


Зочин 2020.01.22 150.129.143.163

Medeej buteegdehuunee tusad n savand hiij baigaa. Zugeer avch yavahd hereeed hayagddg toriig orluulj baigaa

0 Хариулах


Зочин 2020.01.23 66.181.166.134

suuld orood yum avhad tusad ni savand hiilgu shuud sonind hiij bsn ymar sonin ashiglaj bgaa bol ingeed shuud buteegdehuunee hiichij bolj bgan bhda gsen taaruuhan setgegdel tursun

0


Зочин 2020.01.23 66.181.166.134

suuld orood yum avhad tusad ni savand hiilgu shuud sonind hiij bsn ymar sonin ashiglaj bgaa bol ingeed shuud buteegdehuunee hiichij bolj bgan bhda gsen taaruuhan setgegdel tursun

0


Зочин 2020.01.22 66.181.166.134

jijighen murtluu unete sanagdsan

0 Хариулах


Зочин 2020.01.22 202.131.245.34

hiisen tortiig n haryaa

0 Хариулах


Зочин 2020.01.22 150.129.143.163

Fb page , instagram account deerees n uzerei

0 Хариулах