Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг товлож буй талаар мэдвэл зохих 5-хан зүйл

Нийслэлээс УИХ-д сонгогдох мандатаас 4-ийг хөдөөд шилжүүлжээ


УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураах өдрийг товлох, тойрог болон нэр дэвшигчийн мандатын тоог тогтоож, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой. Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл энэ асуудлаар хуралдахдаа улсын хэмжээнд 29 тойрог, 76 мандат байхаар шийдвэрлэснээс аймгуудад 20 тойрог, 52 мандат, нийслэлд  9 тойрог, 24 мандаттай байхаар шийдэх чиглэлийг УИХ дахь бүлэгтээ өгсөн байв. Нийслэлийн сонгогчид өмнө нь УИХ-д 28 гишүүн сонгож байснаас 4-ийг хөдөөд шилжүүлжээ гэсэн үг. Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж Удирдах зөвлөлөөс авсан чиглэлээ бататгасан шийдвэр гаргажээ. МАН сонгуулийн тойрог болон мандатыг хэрхэн хувааж буй үйл явцын талаар Таны мэдвэл зохих 5 зүйлийг жагсаая. 

1.

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураах өдрийг зургадугаар сарын 24-нд товлож буй.

2.

Дундговь, Говь-Алтай, Булган, Сүхбаатар гэсэн дөрвөн аймгийн мандатын тоог нийслэлийн мандатаас шилжүүлэх замаар тус бүр нэгээр нэмэгдүүлж, хоёр мандаттай болгосон. Ингэхдээ Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэн 2 мандаттай 1 тойрог болгож буй.  

3.

Нийслэлийн 300 мянгаас дээш хүн амтай Баянзүрх болон Сонгинохайрхан гэсэн хоёр дүүрэгт тус бүр 5 мандат оноож байна. Ингэхдээ БЗД, СХД нь тус бүр 2-3 мандаттай 2 тойрогт хуваагдах нь. 

4.

Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд тус бүр 3 мандаттай 1 тойрогт, харин Налайх, Багануур, Багахангай дүүрэг тус бүр 2 мандаттай 1 тойрогт хуваагдаж байна. 

5.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх хуваарилалтыг хэлэлцээд УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганд батлуулахаар шилжүүлэх юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.