Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өнөөдрийн зурвас: Ийм нэгэн өвөл


Өвөл өвлийн дотор ийм нэгэн өвөл. Өдөр хоногуудыг хамтдаа туулж байгаа адилхан бид. Өмнөхөөс өөрцгүй хотдоо бараан, уулаараа алаг цоог цагаан. Өмнөхөөс өөрцгүй өнтэй давах хүсэлтэй. Өмнөхөөс өөрцгүй өглөө ажилдаа, оройд гэрлүүгээ яараастай. Өмнөхөөс өөрцгүй л хавар тийш харцтай. 

Амандаа хаалттай, гараас санитол, гэрээс хлорамин ханхлаастай. Саарал хот минь хэчнээн дүнсийвч үүнээс өөр өөриймсөн хоргодох өнтэй гэр хаа билээ. Ахиж ирэхгүй өдрүүдэд харам байдаг ч энэ өвөл сэвсгэр цас, сэнгэнэсэн жавар, цана чарга, цагаан сарыг хүртэл шалавхан дуусгамаар сандруухан аж. Хоног хугацааг нэг нэгээр нь өвөртлөн буцаж яваа өвөлтэй хамт ханиад томуу, хөл хорио, түгшүүр төрүүлсэн худал мэдээллүүд, хэцүү нэрт улиран одоосой. 

Сарын дараа хавар... ррр. Урьд өмнөхөөс дулаан болно. Урьд өмнөхөөс урт өдрүүд сунайж л таарна. Сэвсгэр цас хайлж, сэнгэнэсэн жавар ууршина. Ханиад томуу, хөл хорио, түгшүүр төрүүлсэн худал мэдээллүүд хулжин одог уу гэтэл УИХ-ын дарга маань өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаа хаахдаа энэ хэцүү нэрт вирусийн дэгдэх нь дөрөв, тавдугаар сард оргил болно гэчихэв. Одоо тэгэхээр энэ өвөл өнө удаан үргэлжилж л байг уу. 

Саар зүйлд ч бас өөрийн гэсэн сайн байдаг. Энэ вирусээс монголчууд бидэнд үлдэх сургамж, авч хоцрох заншил байна аа. Эрсдэлээс сэргийлж маск зүүх, нус цэрээ ил хаяхгүй байх, гаднаас орж ирэхдээ гараа угааж хэвших нь нийслэлчүүдийн маань энгийн соёл болж үлдээсэй. Энэ өвлөөс бид ийм нэгэн заншилтай болж л тогтмоор санж.   

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.