Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Охидын үзлэг

Тэгвэл хөвгүүд?


Дунд сургуулийн 16 настай охидыг анги ангиар нь жагсааж байгаад эмч тусгай шалгалт хийдэг нь “охидын үзлэг” байлаа, социализмын үед. Хөвгүүдийг шалгадаггүй охидын үзлэг охидын хувьд чи хөвгүүдээс өөр, тиймээс илүү хариуцлагатай, ер нь бол ариун явах ёстой гэсэн мессеж өгдөг байв. Биеийн тамирын хувцас солих өрөөнөөс нүцгэн хөлдөө гутлаа углаад эмчийн өрөөний үүд тийш зүглэнгээ дугаарлан зогсох найз нарын маань нарийхан шилбэнүүд чичрэхийг харахад нэг л өрөвдмөөр, бас түгшмээр байсансан. Харин хөвгүүдийн зарим нь биднийг эгээ л гэмтэн мэт тохуурхаж, зарим нь “Эрэгтэйчүүд бол өөр хүмүүс” гэсэн шиг баатарлаг алхацгаана. Хүмүүжилтэй хөвгүүд харсан ч хараагүй мэт царайлах нь бээрсэн янзага шиг бидэнд том "дэмжлэг" байлаа. 

Тэр үеийн охидын үзлэг өнөөгийн олон эмэгтэйн амьдралд өөр өөрийн захиас, дурсамжийг үлдээсэн болов уу. Зөвхөн охидод л бэлэг эрхтэн байдаг, зөвхөн охидод л ариун журам хамаатай, зөвхөн охид л хохирогч болдог гэдгийг сургууль дээр нь жагсааж байгаад эмзэг жаахан насанд нь ойлгуулаад өгчихсөн хэрэг шүү дээ. Тэгвэл хөвгүүд? Тэд эрэгтэй болж төрснийхөө төлөө эмчийн үзлэгээс гадуур, эмэгтэйчүүдээс дээгүүр хүйстэн гэдгээ хар багадаа тийнхүү мэдсэнээс хойш амьдралын тухай ойлголт нь ч өөрөөр тогтсоныг үгүйсгэхгүй. Өнөөгийн нийгэмд ч охидыг л үзэж шалгадаг, хөвгүүдийг өөрсдөө л хүсээд очоогүй бол хэзээ ч тэднийг хянадаггүй нь үргэлжилж байна. Ийнхүү орчин цагаас хоцорсон нэгэн сэдэв байдаг нь охид, хөвгүүдийн бэлгийн хүмүүжил, гэр бүл төлөвлөлттэй холбоотой мэдлэг. Гэр бүлийн өмнө хүлээх хариуцлагад хүйсүүд адилгүй ханддаг, оролцдог нь арай хөвгүүдийг ялгадаг, охидыг онцолдог “охидын үзлэгээс” өнөөдөрт ирсэн дохио биш байгаа?

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
4
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.02.18 64.119.24.170

Unenii ortoi l yum baina, baahan l gants bie eejuud baina shtee

0 Хариулах