Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Чамайгаа үдье


Хавар үнэндээ дөнгөж ирсэн. Харанхуй, хүйтэн, хөг ч үгүй, итгэл ч үгүй хуучин урт хонгилын үзүүрт гэгээ тэмдэгрэх шиг ирсэн шинэ минь, сэргэлэн инээмсэглэлт, яруухан хүслэнт минь. Уулздаг л юм бол амьсгал бүрийг нь дэрлэн чагнана, нүдээ чилтэл сэтгэлээ амраан ширтэнэ, ингэж их удаан хүлээснээ хэлнэ гэж өвөлжин бодсон хавар минь. 

Хавар уянгалан дуулдаг. Хавар жингэнэн инээдэг. Хавар болохоор хар зам дагаад хараа тавьсан зүгтээ алхдаг. Хавар хэн байсныг минь, хэн болсныг минь сануулдаг. Хавар байдгаараа гоёх гэж эртлэн босоод, үдэш оройд догдолдог. “Терминал 12”-ыг дөнгөж эхлүүлмэгц өрөөний wi fi хүрэлцэхгүйн шалтгаанаар эхний мөрөөсөө тасалдчих шиг мэдрэмжийг ойлгох хүн байна уу? Хавар ирчихээд байхад дурлах, дуулах хүсэлгүй болсноо хуваалцах хүн бий болов уу?

Харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй, уйлсан ч уйлаагүй чигтээ удвал харин гунигийн далай болох нь ээ, хонгор минь. Сунаж унатлаа дагаж гүймээр, энгэрээ яран тэвэрмээр, элэг зүрхнээсээ хуваамаар ай, миний хайлган. Энэ чигээр үдлээ ч эргээд иртэл чинь энэ чигээр хүлээнэ. Гадаа ирсэн чамдаа ийм болзоо тавиад цонхны цаанаас үдье. 

Хавар биш ээ, хорвоогийн шар өдрүүд ирж, бор хоногууд буцаж байгаагаар төсөөлье. Харин дараа уулзахдаа амьсгал бүрийг нь дэрлэн чагнана, нүдээ чилтэл сэтгэлээ амраан ширтэнэ, ингэж их удаан хүлээснээ заавал ховлоно. Уянгалан дуулж, цангинатал инээж, хайлганд хөтлүүлээд хаашаа ч хамаагүй одно оо. 

Хавар үнэндээ дөнгөж ирсэнсэн... Чамайгаа үдье. Энэ удаа зөвхөн цаг хугацаа улиран одохыг, нэг л мэдэхэд бүх зүйл өнгөрч дуусахыг л хүлээнэ. Цонхны гадаа хар сэргүй харуулдан хүлээх ай, гэнэхэн хавар минь.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.