Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Хонхны баярын маргааш

Ажил хийгээд амьдрал зохиогоод “алаад” өгнө гэсэн яалаа?


Хаврын хаварт жингэнэх хонхноор олон буудалт даам шиг амьдрал өрөг нэмэгсдээр залуужина. Таалагдсан ч биш, таалагдаагүй ч биш, зохисон ч биш, зохиогүй ч биш, гоё гэхгүй, бас муухай ч гэхгүй шинэ хослол, өөр хүнийх шиг үс зүс, толгой эргэм нялуун сүрчиг, холгосон хөлтэй хонхны баяр надад үгээр илэрхийлэх аргагүй тэлчилсэн дурсамж үлдээжээ. 1996 оны тэр хавар 

You and me, we used to be together

Every day together, always

I really feel that I'm losin' my best friend

I can't believe this could be the end

It looks as though you're lettin' go

And if it's real, well, I don't want to know гэх үгс амны уншлага болчихсон гиюүрч явсанд “Биллборд”-ын рекoрдыг эвдсэн No Doubt “буруутай” байв. Өөрөө л тодорхойлж мэдэхгүй байснаас биш одоогийн үгээр бол яг тэр үед би гэдэг хүн эморчихсон явсан юм билээ, хөөрхий. Салж хагацаад ч байгаа юм шиг, баярлаж хөөрөөд ч байгаа юм шиг зөрчил агуулдаг нь зожиг агаад бүрэг, бас маш том санаатай надад дэндүү тээртэй санагдсан юмдаг.    

Улаанбаатарт хонхны баярууд болсоор, хавар ирдгээрээ л ирсээр 24 төгсөлтийн цуурай солонго шиг арилж буйд итгэмээргүй. Don't Speak-ын клипэнд гуталгүй дуулсан Гвенээс өөр сэтгэл доторхоо уудлах хүнгүй ч юм шиг хонхны баярын уйтгарт ёслолоос салж санаа амрах шиг болсон нь ямар дээр үеийн явдал болж хувираа вэ. 

Don't speak, I know just what you're sayin'

So please stop explainin'

Don't tell me 'cause it hurts

Don't speak, I know what you're thinkin'

I don't need your reasons

Don't tell me 'cause it hurts...

Инээх хэцүү, уйлах бүр ч утгагүй тэр нэгэн хонхны баяраас болж би ерөөсөө л маргаашаас нь ажил хайсан мэт. Ажил хийж эхэлснээс хойш өөрийг аялуулалгүй нэг л мэдэхэд үүнээсээ өөр чадах зүйлгүй, төсөөлөл ч үгүй болох хүртлээ нүдээ аньж, чихээ бөглөсөн мэт ямар удаан яваа вэ. Хүсэл тэмүүллийн маргааш нь аль хэдийн хэдэнтээ өнгөрчихөөд байхад амьдрал өөрөө 1993 оны "Биллборд" руу буцаж байна.       

Twenty-five years and my life is still

Trying to get up that great big hill of hope

For a destination...

What’s up, Non Blondes? Ажил хийгээд амьдрал зохиогоод “алаад” өгнө гэсэн яалаа? Зуун дамнасан ч дуурсах hey yeah yeah yeah, hey yeah yeah!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.