Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Ромын хамба намайг ер үнсэж байгаагүй”

Шинэ ном худалдаанд гарчээ.


Хүмүүсийн тухай нэгэн ном уншигч таны гар дээр очиж байна. Зохиогч нийтдээ дэлхийн 60 гаруй улсын 100 гаруй иргэний амьдралын түүхийг эмхэтгэсэн бөгөөд хүн төрөлхтөний дотроос хамгийн сонин, дуулиант баримтуудын эздийг энд түүвэрлэсэн байна. Тэдний дотор өнөөгийн нийгмийн бараг бүх давхаргынхан, хаан, хатан, ханхүү, хунтайж, гүнж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын спикер, олон улсын нэр хүндтэй байгууллагын тэргүүн, түүнд нэр дэвшигч, бизнес эрхлэгч, эрдэмтэн, судлаач, сэтгүүлч, тамирчин, дуучин, жүжигчин, ахмад дайчин, жирийн гэрэл зурагчин, ар гэрийнхнээ тэжээлцдэг ядуу хүү, тэр бүү хэл зартай алан хядагч, ийм бүлэглэлийн толгойлогч ч бий.

Энэ номд өгүүлсэн хүмүүсийн олонх нь улстөрч, гадаад орнуудын өндөр албан тушаалтан, олонд нэгэнт танил болсон хүмүүс. Тэдний ирж, буцаж байгаа хийгээд ажил үйлсийнх нь тухай голдуу өгүүлэх боловч хувийн амьдрал руу нь өнгийсөн, хөнжлийнх нь зах сэжүүрийг сөхсөн үг, өгүүлбэр бас цөөнгүй бий юм. Энд бас нэг уншсан хүн мартахын аргагүй түүхүүд буй. Эмэгтэй хүний тухай өгүүлсэн материал багагүй хувийг эзлэх бөгөөд бүс нутаг, улс орон болгон өөрийн “төмөр хатагтайтай” гэдэг нь номыг уншихад анзаарагдана. 2003 оноос өдөр тутмын “Өнөөдөр” болон уншигчдын амралтад зориулсан “Ням гариг” сонинд орчуулан хэвлүүлсэн өгүүллүүдээсээ Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч И.Рэнчинханд дээжлэн энэ номдоо оруулсан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
12 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.