Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Тусгай зөвшөөрлийг нь 3 сарын хугацаагаар түдгэлзүүллээ

Хэнтий, Дорнод, Сүхбаатарт шалгалт хийсэн байна.


ХЗДХЯ-ны харьяа Оюуны өмчийн газраас холбогдох хууль тогтоомжийн дагуу энэ оны долдугаар сарын 19-26-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад гүйцэтгэлийн шалгалтыг хийсэн байна.

Шалгалтаар Улсын байцаагчийн албан шаардлагын дагуу зохиогчийн эрхийн зөрчлөө арилгаж, өгөгдсөн хугацаатай үүрэг даалгавар биелүүлээгүй, эфирээр гарч байгаа гадаадын болон дотоодын кино, контент дуу хөгжим, бүжгийн бүтээлийн эрх эзэмшигчдээс зөвшөөрөл авч зохиогчийн эрхийн гэрээ байгуулаагүй, шалгалтанд хамрагдахаас зайлсхийх зэрэг зөрчлүүд илэрчээ.

Илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдуулан тус газраас Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн нэр бүхий телевизүүдийн эфирийг хааж, Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ оны наймдугаар сарын 3-наас 90 хоногийн хугацаагаар түдгэлзүүлэх дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн юм.

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос дээрх хууль тогтоомж, дүгнэлтийг үндэслэн, хуулийн 9 этгээдийн “Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл, хуулийн 1 этгээдийн “Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.