Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өнөөдрийн зурвас: Би чамд...

Хайртай.


Сэтгэл хөдлөл бүхний эцсийн зогсоол тайвшрал байх ийм амьдралыг бүтээх аялалд хамтдаа зориглосонд талархнам. Зуугийн тал руу зүс, нас дөхөвч хүний хүсэл мөрөөдөл бүхэнд өөрийнх юм шиг гэгэлзэн итгэдэг тэнэг хэвээр минь хадгалж яваад чинь баярлалаа. Үнэн илүүгүй, дутуу ч үгүй, гял цалгүй, нэмэр хачиргүй хүйтэн байдагт дасгаж буй дулаан ээл тавиландаа гялайлаа. Надтай амьдрах гэж энэ өдөр мэндэлсэнд чинь баяр хүргэе. 

Үгээ залгин чимээгүй ялагдах гэдгийг үзээ ч үгүй бардам явахад үнэн ихэвчлэн үггүй, чимээгүй үргэлжилж болдгийг сургах гэж таарсан харгис хүн. Үрс эрүүл энх, эрх дураараа, инээн наадаж байвал түүнээс төгс жаргал, амар амгалан үгүйг мэдрүүлэх гэж учирсан хахир хүн. Хайр дурлал бол үзэсгэлэнт даашинз, алмазан бөгж, аварга том баглаа цэцэг юм гэх төсөөллийг цэцэрлэг, сургууль, дугуйлангийн төлбөр төлсөн баримтаар сольж өгсөн харамч хүн. Буруу шийдвэр, алдаа эндэгдэл, энэлэн шаналандаа эзэн нь байх гэж зүтгэсэн, цөхөрч ягтсан өдрүүдийг харцаа нуун туулагч хөндий хүн. 

Ээжийгээ санан хоосроход дүүргэчих санаатай тэвддэг асрагч минь. Өөрийгөө голон үгүйсгэхэд итгүүлэн сэнхрүүлэх гэж ятгадаг худалч минь дээ. Өвдөхлөөр 13-ын А маягтын араас үүр цүүрээр үглэн босгож, эмч эмнэлэг дагуулаад гүйчихдэг бичиг баримт хөөцөлдөгч гуай. Зүүдлэхдээ хүртэл надад ямар нэг зүйлийг ойлгуулчих гээд байдгаараа хичээчихсэн үглэж байдаг мангар аа. Би чамд хайртай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Төрөө 2020.10.28 172.69.45.135

Гоё

0 Хариулах


HUlan 2020.09.25 172.69.45.135

Зүүдлэхдээ хүртэл надад ямар нэг зүйлийг ойлгуулчих гээд байдгаараа хичээчихсэн үглэж байдаг мангар аа.

0 Хариулах


Soko 2020.09.25 172.69.45.135

''үнэн ихэвчлэн үггүй, чимээгүй үргэлжилж болдог" gej goe ug bna shu :)

0 Хариулах