Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өнөөдрийн зурвас: 7001 дэх өдрийн мэнд

7001 дэх дугаарт зориулав.


Өдөр тутмын сонинд тоолол байдаг. Түүгээрээ өөрийн гэх цаг хугацааг бүтээдэг юм. “Өнөөдөр” сонин өчигдөр 7000 дахь дугаараа хэвлэсэн бөгөөд өнөөдрийн энэ өдөр “Өнөөдөр” сонины тоололд орчин цагийн Монгол Улсын 7001 дэх өдрийг зааж байна. Үүсэж байгуулагдсан 24 жилийн турш “Өнөөдөр” сонин 7000 өнөөдрийг эхлүүлсэн шигээ маргаашийн олон өнөөдрийг авчрахаар хурд үл саан чиглэж буйгаа тэмдэглэж байна. Энэ тооллоос ангид нийгмийн салаа мөчир, гэр бүл, хүн үгүй. Тэр дундаа нийгмээ түүчээлэх үүрэгтэй сэтгүүлзүйн салбарт “Өнөөдөр”-ийн тооллоос туссан гэрэл гэгээ, чиг хандлага давтагдашгүй. 

Мэдээ цахимаар илүү түргэн шуурхай цацагдаж байхад хэрэглэгч маргааш өглөө сонин худалдаж авах шаардлага бийд эргэлзэн, үнэн бодитыг мэдэх, унших хэрэглээгээ танаж байгаа бол Та азнаарай. Таны “хэмнэсэн” маргааш хүртэл олон эх сурвалжаас лавлах, тоо баримтыг нягтлах, алсыг харж тоймлон нийтлэх ажил редакцид буцалж байдаг юм шүү. Өдөр тутмын сонины үүрэг нь мэдээ үйлдвэрлэлийн хурдыг гүйцэх явдал огт биш. Харин тэдний нэвтрээгүй сүлжээнд хүрэх, түргэн хэрээр түүхий цацсан байж болзошгүй мэдээллийг боловсруулах “өртөг” шингээн түгээхэд өнөөгийн өдөр тутмын сонины хариуцлага, зангараг оршино. 

Өөрийн гэсэн дэг сургуультай мэргэжлийн баг, олны итгэл үнэмшил, оюун сэтгэлгээг тасралтгүй хөтлөгч “Өнөөдөр” сониныхоо хамт олонд баяр хүргэе. Өдөр бүр маргаашийг тоймолж, түүний дараах ирээдүйг харсан 7001 дэх өдрийн мэнд дэвшүүлье.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.