Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Чиний хөх ямар вэ?

Дур булаам харагдах хэмжүүрээс хөхөө чөлөөлье.


Өнөөдөр даруулгагүй өдөр, бүсгүйчүүд ээ. Даруулгаа тайлцгаая. Дур булаам харагдах хэмжүүрээс хөхөө чөлөөлье. Энэ нь даруулгагүйгээр хэний хөх хэр гоё харагдах вэ гэсэн уралдаан тэмцээн биш юм. Бидний хөх бол арьсаар бүрхэгдсэн сүү боловсруулдаг булчирхай. Энэ эрхтэн өвчлөөгүй, эсэхийг мэдэхийн тулд сард нэг удаа заавал буюу сарын тэмдгийн давтамжийн 7-14 дэх хоногуудад нүдээр ажиглах, хуруугаар тэмтрэн шалгаж байх ёстойг бүү март. Ийм уриалгаар жил бүрийн аравдугаар сарын 13-ныг “Хөхөвчгүй өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэх болсон билээ. 

Эмэгтэйчүүд хөхний хавдраас сэргийлэх, үзлэг оношлогоо хийлгэх учиртайг сануулах шалтгаан нь сүүлийн жилүүдэд хөхний хавдраар өвчлөгсдийн нас залуужиж, тоо нь олширч байгаатай холбоотой. Жилд 300 гаруй монгол эмэгтэй “Та хөхний хавдартай” гэх онош сонсож, тэдний 200 гаруй нь хөхөө тайруулдаг. Эл оношийг эрт илрүүлэх хэрээр төгс эдгэрдэг учраас өнөөдөр даруулгаа тайлаарай. Хөхний хорт хавдраар өвдөх магадлал, эрсдэлийг бий болгодог шалтгааныг тоочвол:  

-Нас. Ихэнх тохиолдолд 40-70 насны эмэгтэйчүүдэд илэрдэг.

-Генийн өөрчлөлт, тэр дундаа BRCA1 ба BRCA2 генийн өөрчлөлт илэрсэн бол эрсдэлтэйд тооцогдоно. 

-Таны цусан төрлийн бүлд 45 хүртэлх насандаа хөхний хавдраар өвдсөн хүн байдаг бол урьдчилан сэргийлэх үзлэгт яараарай. 

-12 нас хүрэхээс өмнө сарын тэмдэг ирсэн, 55 наснаас хойш цэвэршсэн, анхны хүүхдээ 35 наснаас хойш төрүүлсэн, огт хүүхэд төрүүлээгүй, хүүхдээ хөхөөр хооллоогүй, эсвэл хүүхдээ нэг нас хүртэл нь хөхүүлэлгүй хөхнөөс гаргасан, эмчийн хяналтгүйгээр дааврын эм удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдлуудад хөхний хавдар тусах магадлал өндөрсдөг. 

-Цээжийг туяагаар шарах эмчилгээ, рентген олон удаа хийлгэж байсан бол,  

-Илүүдэл жинтэй бол,

-Архи, тамхины замбараагүй хэрэглээ, стресс мөн сөрөг нөлөөтэй. 

Монгол эмэгтэйчүүд хөхөнд өөрчлөлт, зовиур илэрснээ тоолгүй эмнэлэгт оройтож хандаж байгааг эмч нар анхааруулж байна. Хөхний хавдар өвчнөөр оношлогдсон хүмүүсийн 80 хувь нь хожуу үе шатандаа мэддэг аж. Тиймээс даруулгаа тайлж, хөхөө анзаарч байцгаая. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.