Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хотын дарга Д.Сумъяабазар нойр хоолгүй бодож байна


Улаанбаатар хотын дарга, нийслэлийн онцгой комиссын толгой менежер Д.Сумъяабазар урьд шөнө бас л унтаагүй. Тэр бас хоолноос ч гарсан. Маш их зүйл бодож, тун завгүй байна. Түүнд бодлоо цэгцлэх, төвлөрүүлэх, цаасан дээр буулган нэг хавтгайд харах, тэгээд хэн хэзээ хаана хэрхэн яаж гэдгийг зохион байгуулах талаар бодож боловсруулах ажил их байна. Яагаад гэвэл Улаанбаатарын хүн амд коронавирус алдагдлаа гэхэд юунаас эхлэх, хэн яаж ажиллахыг сайтар боловсруулж гаргасан ажлын төлөвлөгөөгөө тэр хийгээгүй байж. Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдоод нэг сар ч болоогүй байна. УИХ-ын гишүүнээсээ татгалзан байж хотын дарга болсныг нь хотоороо гайхан бахдаж, магтан омогшуулах ёстой байтал цар тахал үүнд саад боллоо. Тиймээс тэр өчигдөр нойр хоолгүй болсноо иргэдэд зарласан юм. Тэр хотын дарга болсондоо ялархсан юм биш ээ, тэр зүгээр суух завгүй маш их зүйл бодож байгаагаа нуулгүй илэрхийлсэн хэрэг. Тэр айдастай нүүр тулав. Орон нутгийн сонгуулийн ялалтын баярын уур амьсгал тахлын аюулаар хоромхон зуурт солигдохыг тэр тооцоолоогүй учраас бухимдан уурлаж байна. Д.Сумъяабазарын мэдэгдэл олон нийтийн айдас түгшүүрийг нэмэхэд бус, айдас түгшүүрээ хянах, стресс бухимдлыг үргээхэд чиглэх үүрэгтэй. Өгүүлбэр бүр нь бодитоор хэрэгжүүлж эхэлсэн ажлын гүйцэтгэлийн тайлан байх хангалттай хугацаа өнгөрчээ.   

Бид нэг зүйлийг мэдэж байсан. Цар тахлын халдварыг дотооддоо алдах эрсдэл үүсэх, тэгэхдээ бүр тэр хугацаа нь намар байх магадлал өндөр гэдгийг аль халуун зунаар улсаараа ярилцсан. Энэ тухай анх бүгдэд дуулгаж, намраас урьтаад амраад авах, дархлаагаа сэргээж амжаад намартай золгохыг Д.Нямхүү эмч уриалсныг хүмүүс итгэн дагаж, хөдөө тийш чадлаараа хөлхөцгөөсөн билээ. 

Хүн амын дунд Ковид-19 голомтолсон нь одоо бодит явдал. Ийм үнэнтэй нүүр тулахыг 2020 оны арваннэгдүгээр сарын 11 гэж яг таг заагаагүй ч ийм болох төсөөлөл мэргэжлийнхэнд байсан. Харин улс төрийн хоёр том сонгуулийн ард гарч, зунжин намаржин шоудсан эрх баригчдад эрсдэлийг туулах төлөвлөгөө боловсруулах, бэлтгэл хангах ажилд зав чөлөө гаргасангүй. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цар тахлыг улс төрийн сонгууль, уралдаан тэмцээн шиг бодож байлаа. “Дотооддоо алдаагүй энэхүү амжилтаа бататгана” гэж санаж явав.

Гэвч өнөөдөр хөл хорио тогтоосноос хойш зургаа дахь хоног болж байна. Энэ өдөр хот тохижилтын үйлчилгээний ажилчид анх удаа халдвараас сэргийлэх хувцас хэрэглэл өмсөж үзэв. Үүнээс өмнөх таван хоногт тэд шар хантаазтайгаа гудамж, талбайг цэвэрлэж байлаа. Энэ мэт хөл хорио тогтоосны зургаа дахь хоногт л дөнгөн данган эхлүүлэхээр зэхэж буй олон ажлын нэг нь нийтийн тээвэрт зорчигчдын тоо болон тэдгээрийн халдвар, хамгааллын хяналт. Хэн хянах, хэрхэн хянах тухай өчигдрийг хүртэл хотын дарга Д.Сумъяабазар бодсоор л байв. Улаанбаатар хотод зорчиж байхдаа хөл хорионд гацсан орон нутгийн иргэдийн тоо, тэднийг гэрт нь хэрхэн буцаах ажлыг зохион байгуулах ажил ч өдийд цэгцгүй, хариугүй, толгой дотор нь асуултын тэмдэг болон царцжээ. Хотод гагцагсад түр оршин суугаа газрынхаа оношлох байруудад бөөнөөрөө дугаарлаж шинжилгээнд хамрагдсаар байна. Гэвч хотоос гаргах нөхцөлд сүүлийн 24 цагт хийлгэсэн оношийг хүлээн зөвшөөрнө гэх. Яахаа мэдэхгүй бөөгнөрлүүд энэ мэт хаа сайгүй. Нөөцийн мах худалдахаар яаравчлахдаа хэдийд хэчнээн хүнд үйлчлэх тооцоо гаргаагүйгээс хүмүүс нэг дор олноор бөөгнөрч, даарсандаа тэврэлдэх нь халаг дугаарласан.  

Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд хандсан хэвлэлийн хурлыг өчигдөр 21.30 цагт шууд дамжуулсны дараа Засгийн газар өнөөдөр шуурхай хуралдлаа. Энэ хурал болж байх үед Улаанбаатар хот тэг зогсолт эхэлж байна. Одоо л... олон асуултын хариуд бүх зүйлийг, нийгмийн олон харилцааг тодорхой шийдэлтэй харах хүлээлт хэдийн үүслээ. Д.Сумъяабазарын бодох хугацаа дуусах цаг болжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
9
2
0
1
1
0
4

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.11.21 172.69.252.139

erunhii saidaa tanaas guiya.chaddag huniig ni orond ni taviachee

0 Хариулах


Зочин 2020.11.21 162.158.119.128

Бодоод бодоод бодын шийр 4 гэдэг дээ хэ хэ. Боловсролгүй хүн бодоод ч оновчтой шийдэл гаргахгүй дээ! Энэ сэтгүүлч хөөрхий даалгавараа биелүүлж магтах гээд ч магтах юм олдохгүй бгаа биз дээ? Ийм занг чинь пялдага гэдэг билүү? ха ха

0 Хариулах


Зочин 2020.11.21 172.69.252.139

Дусагнатал нь долоожээ сэтгүүлч нь. Бандааш нэвт долооно гэдэг энэ буюу

0 Хариулах


БӨХзүрхтэйхүн 2020.11.20 172.69.252.149

Одооноос бөхийн аваргыг амрааж нойр, хоолыг нь тогтмол болгож 100 жилдээ л барилдуулая! Би нар ч их бөх зүрх гаргасан байна. Хотын дарга болгож хөөрхийг зовоогоод..

0 Хариулах


Зочин 2020.11.20 172.69.252.137

Тэр дүү мүүдэн хэлээч

0 Хариулах


бөх хүн төрд хэрэггүй 2020.11.19 172.69.252.137

энэ бөх зайлж үз! гэртээ очиж эхнэрээ зоддын байгааз ларьдма зангаа битгий ард иргэдэд гаргаад байгаарай гудамжны боловсролтой бөхөнцөр чинь

0 Хариулах